А.Баярцэцэг Стивен Сигалийн кинонд тоглохоор боллоо

66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг Монголын рекордыг эвдэж, “Авьяаслаг мисс”-ээр тодрон “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 11 миссийн нэг болсон билээ. Тэрээр “Дэлхийн мисс” тэмцээнд оролцсоныхоо дараа  “Warner bros”, “Walt disney” болон “Neftlix”-ийн киноны шалгаруулалтад орсон. Мөн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалийн найруулсан адал явдалт “Attrition” киноны шалгаруулалтад өнгөрсөн хоёрдугаар сард орсон юм.

А.Баярцэцэг шалгаруулалтад тэнцэж, тус киноны гол дүрийн туслах болох Kyra гэх эмэгтэйн дүрд тоглохоор болжээ. 

Тэгвэл А.Баярцэцэг шалгаруулалтад тэнцэж, тус киноны гол дүрийн туслах болох Kyra гэх эмэгтэйн дүрд тоглохоор болжээ. Харин Холливудын алдарт жүжигчин Стивен Сигаль киногоо өөрөө найруулж, гол дүрд нь тоглох юм байна. Тус киноны зураг авалт ирэх долдугаар сард Тайландад болох аж.

"Дэлхийн мисс" тэмцээний дараа манай сайтад өгсөн түүний ярилцлагыг ЭНДЭЭС уншаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ хэнээтэн бас нэг монгол бүсгүйн толгойг эргүүлэх нь дээ. Гэртээ уриад л, кинондоо уриад л, аажмаар уяагаа чангалж байна гэсэн үг.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ