АНУ-ын Ерөнхийлөгч Трампын төрсөн өдөр тохиож байна

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөг Доналд Трампын 71 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Бүгд Найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн 12 дахь хүн болсон үл хөдлөх хөрөнгийн магнат Доналд Трамп нийт 8.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн тооцогддог. Тэрээр эцэг Фредтэйгээ адил зан ааштай бөгөөд өдгөө дэлхий даяар түүний элдэв ааш маяг, хахир хатуу занг андахгүй болсон билээ. Ерөнхийлөгч болсноосоо хойш тэмдэглэж буй анхны төрсөн өдөр нь тохиож буй Доналд Трампын талаарх хүмүүсийн төдийлөн мэддэггүй сонирхолтой баримтуудаас хүргэе.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Доналд Трамп 5 80 34 149 хүний санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол өрсөлдөгч Хиллари Клинтон 545 399 хүний санал авч ялагджээ.

Герман гаралтай эцэг, шотланд цустай эхээс мэндэлсэн бөгөөд айлын 5 хүүхдийн 2 дахь нь юм.

Нью Йоркийн цэргийн академид суралцахаар орох үедээ 13 настай байжээ. Багш нарын эрлэг гэгддэг байсан Трамп цэргийн академид сахилгагүй зангаасаа салж, дэг журамтай нэгэн болсон гэдэг.

Д.Трамп хэзээ ч архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй бөгөөд тамхи татдаггүй байна.

Хэдийгээр архи уудаггүй ч гэлээ өөрийн нэрийн Trump Vodka хэмээх маш гоёмсог шилтэй архийг 2005 оноос үйлдвэрлэж эхэлсэн. Trump Vodka-г eBay худалдааны сайтаас 0.75 мл хэмжээтэйг нь 87.70 ам.доллараар худалдан авах боломжтой бол шилийг нь 9.99 ам.доллараар эргүүлэн зарж болно.

1973 онд Trump Organization-ны Ерөнхийлөгч болж байв.

Манхаттенд байрлах 58 давхар Трамп Цамхаг, Манханттений Плаза зочид буудлын албан ёсны эзэн.

Тэрээр дэлхийн 90 орны 2,5 тэрбум хүн үзэж сонирхдог “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч юм.

1999 онд Trump Model Management хэмээх моделийн агентлаг- компанийг байгуулжээ.

Энэтхэгийн алдарт уран барилга Таж Махалыг дуурайлган барьсан Трамп Таж Махал хэмээх чамин хийцийн казиногийн барилгыг бариулж, ажиллуулдаг.

Трамп Emmy Awards-т хоёр удаа нэр дэвшиж байсан гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.

Холливүүдийн 10 кинонд гардаг бөгөөд жижигхэн дүр бүтээсэн гэдгийг одоо бүгд мэддэг болжээ.

Конан О`Брайны Шөнийн шоунд оролцохдоо АТМ машин хэрэглэж үзээгүй гэдгээ хэлсэн.

Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш гүүгл хайлтын системийн нэг өдрийн хайлтын 62 хувийг түүний тухай хайлт эзэлдэг болсон.

Трамп нэрийн Trump: The Game хөлөгт тоглоом худалдаанд гаргасан ч олигтой борлогдож чадаагүйн улмаас худалдаанаас хасагдсан байна.

Форбес сэтгүүлээс гаргасан дэлхийн саятнууд 324-т эрэмблэгддэг.

Өнөөг хүртэл 3 удаа гэрлэж байсан. Түүний гурав дахь эхнэр Мелани Кнаусс түүнд хүү төрүүлж өгснөөр 5 хүүхэдтэй болсон. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ