"Яг түүн шиг" шоуны гала тоглолтыг АН-ын шаардлагаар хойшлуулжээ

“Боловсрол суваг” телевиз “Номадс”-ын сүлжээ ресторануудтай хамтран энэ сарын 25-нд буюу маргааш “Яг түүн шиг” шоуны гала тоглолтыг Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байжээ.

Тэгвэл маргааш болох гала тоглолтыг цуцалсан талаар зохион байгуулагчид нь буюу "Гэр контент" группийн бизнес хариуцсан захирал Д.Батбаяр, "Боловсрол суваг" телевизийн ерөнхий найруулагч Б.Дамдинсүрэн, мөн тус телевизийн гүйцэтгэх продюсер Н.Мядагмаа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Гэр контент” группийн бизнес хариуцсан захирал Д.Батбаяр ““Яг түүн шиг” гала тоглолтыг энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байсан боловч олон улсын залуучуудын томоохон байгууллага болох JCI-ийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт буюу ASPAC-тай давхцан учраас хойшилсон.

Ардчилсан намаас СЕХ-д манай шоуны талаар гомдол гаргаж, шаардлага тавьсан тул маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар  хойшлууллаа.

Ингээд маргааш Улаанбаатар хотоос 53 км зайтай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах “Magic Rock” camp-д зохион байгуулахаар бид бэлтгэл ажлаа хангаад байсан юм. Тус тоглолтод “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1 болон 2 дугаар улирлын шилдэг оролцогчид ая дуугаа өргөхөөс гадна урилгаар 1990-ээд оны евро-рэп урсгалын домогт төлөөлөгч рэппер, продюсер Нана болон ОХУ-ын алдарт охидын хамтлаг Тату нар хүрэлцэн ирэх байсан. Бидний хувьд энэ сарын 25-нд шоугаа хийхээр төлөвлөсөн нь Нана болон Тату хамтлагийн аялан тоглолтын хуваарьтай харилцан зохицуулан энэ өдрийг сонгосон юм. Мөн эдгээр өдрүүдэд олон нийтийн ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрүүд байгаагүй.

Гэтэл Ардчилсан намаас СЕХ-д манай шоуг улс төрийн холбогдолтой гэж мушгин гуйвуулж, гүтгэлэгийн шинжтэй шаардлага хүргүүлсэн байсанд харамсалтай байна. Бид үүнд гомдолтой байгаа. "Яг түүн шиг" бол цэвэр гэр бүлд зориулсан шоу. Түүнээс ямар ч улс төрийн зорилгогүй. Гэхдээ бид СЕХ-ны гаргасан шийдвэрийг хүндэтгээд маргааш болох гала тоглолтоо долдугаар сард зохион байгуулахаар тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Иймд үзэгчдээсээ хүлцэл өчье.

Дашрамд дурдахад, "Боловсрол" суваг телевиз бол улс төрөөс ангид, тэр чиглэлийн үйл явдлын мэдээ мэдээллийг ч нэвтрүүлдэггүй гэдгийг манай үзэгчид мэдэж байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Боловсрол суваг" телевиз нэг ч удаа улс төрийн мэдээ гаргаж байгаагүй бөгөөд ямар нэгэн нам, эвсэлд үйлчилдэггүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” гэв.

"Яг түүн шиг” шоу бол цэвэр гэр бүлд зориулсан шоу бөгөөд улс төртэй холбон гала тоглолтыг хойшлуулсанд зохион байгуулагчид нь харамсаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн юм. Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг элэглэн “Яг түүн шиг” шоуны тусгай дугаар бэлтгэсэн талаараа зохион байгуулагчид “Сонгуулийн хар бараан мэдээлэлд нийгэм маш их бухимдалтай байна. Иймд, бид гурван нэр дэвшигчийг элэглэн шоуныхаа тусгай дугаар бэлтгэн үзэгчиддээ хүргэсэн юм. Тэр дугаар бол цэвэр пароди нэвтрүүлэг болсон” гэв.

Дашрамд дурдахад, тасалбар худалдан авсан үзэгчид уг тасалбараараа долдугаар сард зохион байгуулагдах гала тоглолтыг үзэж болох бөгөөд хүсвэл тасалбар авсан газартаа хандаж буцаан мөнгөө авах боломжтой юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (38)

  1. улс төрөөс хараат гэж хэлчихээд яагаад тоглолтоо цуцалсан юм бэ? хэхэ

    0 0 Хариу бичих
  2. Яг үнэндээ бол АН тувт эрхэлсээр байгаад сонгууль дуусаглаа. 2 удаагийн мэтгэлцээнд ороогүй. Дандаа хар пиар хийж хэцүү хүн бна. Энэ дэмжиж гаргасан массуудаа даанч бодохгүй ш дээ

    0 0 Хариу бичих
  3. Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг угаасаа хориглодог. Боловсрол суваг болио

    0 0 Хариу бичих
  4. Тайлбар арай л нэг талыг барьсан байна. Засаг даргын Захирамжийн дагуу хойшлогдож байгаа шдээ. Боловсрол ТВ Аль нэг намын харьяалалтай гэдгээ иймэрхүү байдлаар байнга харуулаад байхаар бүр нэг ядчихсан, дэмий л санагдлаа

    1 0 Хариу бичих
  5. Зөв шүү дээ! Наад нэг удаагийн шоунаас чинь чухал нэг хэсэг хугацааны нийгмийн чиг хандлага өөрчлөх сонголт хийх өдөр! Яах гэж үүнтэй давхцуулсын өөрсдөө! ЗБ муу байна! Ер нь энэ жилийн оролцогч нар ч чадваргүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй хүүхнүүд сонгоод Шоугаа өөрсдөө унтраацан шүү дээ! Сонин биш байна

    3 0 Хариу бичих
  6. З

    0 0 Хариу бичих
  7. Yag zuw .... tiim chuhal udur bhad hen naad show-g chini uzeh geed yawjiidiin!!!!!!! Songuuliin daraa tged bus-nd humuusee suulgaad awaad yawaaraida

    5 0 Хариу бичих
  8. Zuw gomdol gargajee huuli dvrmee barimtlah heregtei

    3 0 Хариу бичих
  9. Угаасаа тэр нь дээр сайхан шоугаа өөрсдөө л нураагаа биздээ

    5 0 Хариу бичих
  10. ЯДАЖ БАЙХАД ХАЖУУГААР НЬ ЭНЭ ГУРАВ ЮУ Ч БИЛЭЭ

    1 0 Хариу бичих
  11. Сонгуулийн хуулинд сонгууль болохоос 3 хоногийн өмнө буюу 72 цагийн өмнө олон нийтийг хамарсан үйл ажиллагаа үзвэр үйлчилгээ явуулахыг хориглосон бдг. Хуулиа дагах л хэрэгтэй. Очиж үзэх гээд хамаг ажлаа төлөвлөчихсөн байсан ч хуулиа хүндэтгэнэ ээ хө

    12 0 Хариу бичих
  12. Xamag yum a tuluwlchud bxd ! Ingej xed butsaj bxar yuruusu boli!

    2 0 Хариу бичих
  13. Зөв шүү дээ реклам хийгээд байсан шүү дээ Тэр Цоомоо чинь хамт Энхболдтой нэр дэвшигчийн үнэмлэх авахуулсан зурагаараа ухуулга хийгээд бас Яг түүн шиг шинэ бичлэгээр Энхболдыг Тина болгоод үзэгчдийн саналаар түрүүллээ нтр гээд ...Зөв шийдвэр бна

    7 0 Хариу бичих
  14. Uneheer l tiim baisan yum bol anhnaasaa songuuliin reclam yah gej hiisen yum??? Er ni hel us saitai humuus ene gadnii showniihantai ni holbogdoj ene showg songuuliiin reclamd ashiglaj boloh esehiig todruulah heregtei dee uchnuun unetei oruulj irsen content geed baisan uursduu songuuliin surtalchilgaand oroltsoj baij naad ustei tolgoinoosoo iluu urund orov doo

    12 0 Хариу бичих
  15. Nana bolon tatu hamtlaguudiinhaa uliig dolooj baigaad haana, hezee show hiih gej baigaagaa martchihsan uls yumaa daa yanz ni, ingeed nanu, tatu gesen suraggui 2 hamtlagiin erh ashgiig mongol turiin deer gargaad tavichihdag yum baina, medmeer yum baina

    0 0 Хариу бичих
    • Нана хамтлаг юмуу? Ккк

      0 0
  16. zub shyydee olin tymniig hamgsalj bsina yundaa harsmsadag yum hoishlool bizder

    0 0 Хариу бичих
  17. ХЭНДЭЭ ХАРАМСДАГ ЮМ БИ ЯАСАН МАН ГАР МЭНЭЖЭР БЭ ГЭЖ Л ӨӨРТӨӨ ХАРАМСМААР ЮМ ГЭТЭЛ БУСАДРУУ БУХАХ САНААТАЙ

    3 0 Хариу бичих
  18. ОДОО ТЭР ХЭЛЭЭД БАЙГАА ХАМТЛАГ НЬ БАЙДАГ ЮМ УУ

    0 0 Хариу бичих
  19. хориглосон шийдвэр байгаагүй ч гэх шиг. Угаасаа сонгуулийн хуулинд байгаа шүү дээ. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хотын мээр сануулсан. Тэнэг царайлж хууль зөрчихөөс чинь хамгаалж урьдчилан сэргийлж байна.

    11 0 Хариу бичих
  20. Залуучуудыг сонгуульдаа идэвхитэй оролцуулах үүднээс хоышлуулсан байхаа.Ядаж маргааш нь тайван байх тийм өдөр сонгох нь зөв.Маргааш сонгууль өгнө гээд явах хэцүү явахгүй хэцүү шүү дээ.Нэгэнт тэр эрүүл агаарт гарсан юм чинь баймаар.Иймээс аль альныгаа хүндэтгэх хэрэгтэй. Та бүхэнд баярлалаа.Сонгуульдаа бүгдээрээ оролцоорой.

    8 0 Хариу бичих
  21. МАН-ынх биш байтлаа Яамдын ажилчид билетийг нь зараад хямдруулж өгөх үү? Гадаад хэргийн яаманд ажилладаг хүмүүст шахсан таксыг 5К аар ав л гээд байлээ.

    2 0 Хариу бичих
  22. amundra amraa anhaa geed mungonii tuloo nvdee uhahaas butsahgvi hvmvvs bnaa bna

    0 0 Хариу бичих
  23. Zass ugaasaa bolowsrol enhboldiig l gargaj bga sh de ichmeer ym humuus ymr harahgui bga bish hudaldagdsan tv gdg n oilgomjtoi bhad. Yg tuun shigt orj bga barhuu khishigdalaigaas awhuulaad bugd enhboldiin mungund hudaldagdtsan bhad iim shaardlaga hurguuleh n zuw gj bodoj bn. Ochson zaluuchuudiig yu gj ch tolgoig n ugaah ym bilee.

    0 0 Хариу бичих
    • Tolgoi ugaah yahwee songuuli uguhgui shuu dee tedgeer zaluus chin! Bhgui hoiguur ni umnuus ni huudsiig ni bugluh ch yum uu yaj medhiin kkk

      0 0
  24. Бас л нөгөө сонгуулийн pr бнашдээ. Шоуг зогсоолоо гэхээр залуус бухимдаад АНын эсрэг болно гэсэн тэнэгхэн бодолуу чааваасдаа. Боловсрол ТВ тэр чигээрээ л МАН бна лээшдээ. Би нэгч удаа АНын сонгуулын сурталчилгааг үзээгүй. Та нар болиочдээ өрөвдмөөр юм.

    5 0 Хариу бичих
  25. ene bolovsrol tv uursdu ih jujig tawichih sanataima. ter yg tuun shigin hoshin dugar der engboldig ilt demjsen bsan. shou newtruulgee uls turtei uursduu turuulj holichihood zuger amaa hawhiad bj bh heregtei.

    11 0 Хариу бичих
  26. Zuv sh dee. Bas uls turjuuleed avjeee. Uursduu hairan shougaa budaa bolgoloo doo. Hudaldagdsan humuusiig yu gedeg bileee.......

    5 0 Хариу бичих
  27. Хогчино. Урлагийнхан гэж мөнгөний төлөө хүний бөгс долоодог арчаагүй новшнууд л байдаг болж дээ. Ард түмнээс шулсан мөнгө нь хангалтгүй байгаа юм байхдаа. Монгол улсын эдийн засаг өсөхгүй байгаа нь ханаж цаддаггүй баячуудтай байгаад л юм

    3 0 Хариу бичих
  28. AHaas bolood ch geh shig bitgii uudgvi yum bichij bai l daa... Songuulitai l holbootou yum shvv dee songuuliin EXnoos l alban bichig irsen bgaashd

    3 0 Хариу бичих
  29. boljdee

    1 0 Хариу бичих
  30. Муу лалрууд

    0 0 Хариу бичих
  31. Yuuun haramsah bee , uls orond hamgiin tom zuil songuuli boloh gj bxd iimerhuu ym ytias yavj bhiin yaana daa..

    0 0 Хариу бичих
  32. Зөв ш дээ өөр өдөр олодоогүй юм шиг

    1 0 Хариу бичих
  33. Yaj ch bodson hoishluulah n zuw shde. Baasan byamba garigt yadaj hiiheer tuluwluhgui

    3 0 Хариу бичих
  34. Хуулиа сайн судалж бай л даа.ямар ч улсад сонгуулийн емнех едер гэж хариуцлагатай едер байдийм шдээ

    2 0 Хариу бичих
    • Tiishd yun show arhi dars

      0 0
  35. Ugaasaa l ta bvhen medej baigaa shvv dee. Yerunhiilugchiin songuuli gedeg bol 4 jild 1 udaa boldog asuudal yamar neg shou tsengeen bish. sanal huraaltiin udur hezee baih gd l bvh l zvils ehneesee shahuu l todorhoi baisa. Mundag content oruulj irj baigaa goy hamt olon tegehdee joohon niigmeesee tasarchihsan baisan yum bolow uu daa l gj bodogdson yerunhiilugchiin songuulitai duhvv shou bn gdg n joohon sonin l hereg.... Deerees n ter PARODY heseg bol zgr l yamar ch hereggvi hog bolson. Hvmvvsiin olon huwaagdsan baidaltai buhimdaltai baihad tegj heden ner dewshigchidee muulsan n bvr utgagvi sanagdsan. Ner hvndtei shou baij bolno tegehdeee hiiij baigaa zvilsee sain bodoj tungaaj baiwal taarna.

    10 0 Хариу бичих