Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь биш гэв

УИХ дахь Бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хилийн цэрэгтэй холбоотой /Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн 0311-р анги/ асуудлыг орхигдуулж болохгүй” гэж үзсэн учраас Хууль зүйн сайдад асуулга хүргүүлжээ.

Сонгуулийн хуулийн тухайд бие даагчдын зүгээс нэн тэргүүнд үндсэн хуульд нийцүүлэх, намын жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг болиулах ёстой гэж үзэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг нь биш гэсэн байр суурьтай байгаа аж.

Түүнчлэн тэд өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэс Тавантолгой”-н нөхцөл байдалтай танилцжээ. Энэ талаар Ц.Даваасүрэн гишүүн “Өнөөдөр бидний 1072 хувьцааг үнэгүйдүүлэх гэж байна. “Чалко”-гийн өрийг дарахын тулд ажиллаж байгаа компанийг  сөхрүүлэх нь. Ажилчдыг сөхрүүлж байгаа учраас ийм харамсалтай нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Ерөнхий сайд агентлагийнх нь даргыг халаад шийдэгдчихдэг асуудал биш. Үүний цаана ийм байдалд хүргэсэн улс төрчид бий. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эрчимжүүлэх хэрэгтэй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ