Наадмын түрүү бөхийн шагналыг гардууллаа

Б.Мичид


Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ арслан Цэдэвийн Содномдоржид түрүү бөхийн бай шагнал “Ланд крузер-200” автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Баяр наадмын зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Цүёоши Авай болон шинэ арслан Ц.Содномдоржийн гэр бүлийнхэн байлцлаа.

Тоёота моторс корпораци дөрөв дэх жилдээ Үндэсний их баяр наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа юм. Автомашин гардуулах ёслолын үеэр Тоёота Моторс корпорацийн Ерөнхий менежер Сэйжи Куррокава “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын арслан Ц.Содномдорж танд улсын их баяр наадамд ес даван түрүүлсэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд жийп машины хаан болох “Ланд крузер-200” автомашинаа бэлэглэх боломж бүрдэж байгаа нь бид бүхний хувьд нэр төрийн хэрэг юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээлээ.
Монгол Улсын арслан Ц.Содномдорж “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын арслан цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Хөвсгөл аймгаас 10 жилийн өмнө улсын наадмын түрүү бөх тодорч байсан. 10 жилийн дараа наадамд түрүүлж Х.Мөнхбаатар ахынхаа амжилтыг давтаж арслан цол хүртлээ. Тоёота моторс корпорацийн хамт олондоо Монголын Үндэсний бөхийн холбоо болон нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна” хэмээв.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энэ их жудаггүй онцгүй залуу гсн. Чи жоохон хүн чанартай бай. Олны хайр хүндлэлийг эр хүн шиг дааж яв. Хөвсгөл нутгийн нэрийг битгий баастаад байгаарай шалчиганасан бөх гуай!!!

    0 0 Хариу бичих
  2. judaggui zaluu

    0 0 Хариу бичих