Ким Жон Ун баллистик пуужин зохиосон эрдэмтдийг шагнажээ

Л.Эрдэнэжаргал


Tив алгасах баллистик пуужин болох Хвасон-14-ийг амжилттай туршсан нь манай улсын стратегийн байр суурийг үндсээр нь өөрчиллөө хэмээн БНАСАУ-ын удирдагч Ким Жoн Ун мэдэгдсэнийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг уламжиллаа.

Удирдагч Ким Жон Ун пуужин хөөргөн турших тухай тушаалд 7 дугаар сарын 3-нд гарын үсэг зурсан бөгөөд тив алгасах баллистик пуужинг амжилттай туршсаны дараа ихээхэн баяр хөөртэй байгаа аж. Тэрээр тив алгасах баллистик пуужинг зохион бүтээж, амжилттай туршихад хувь нэмэр оруулсан эрдэмтдийг эцэг Ким Ир Сен, Ким Чен Ирийн одонгоор шагнаж, БНАСАУ-ын баатар болон БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна. Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам болон Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ун баллистик пуужинг туршихад оролцсон эрдэмтдэд шагнал гардуулах ёслолд оролцон “Энэхүү үйл явдал нь улс орны эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ цөмийн хүчийг бэхжүүлэхэд чиглэсэн намын чиг шугам зөв болохыг нотлон харууллаа” хэмээн дүгнэж буйгаа илэрхийлжээ.  

Пхеньян хотын Мансүдэ их хурлын ордонд болсон эрдэмтдэд шагнал гардуулах ёслолын үеэр Ким Жон Ун шагнал хүртсэн хүмүүстэй хамт зургаа авахуулж, тэдэнд БНАСАУ-ыг цөмийн гүрэн болгохын төлөө өндөр хүчтэй стратегийн зэвсгийг чанарын өндөр түвшинд, хурдан хугацаанд зохион бүтээхийг уриалсан байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)