Хэнтий аймагт "Ёохор-2017" наадам болно

Б.Мичид


Ардын урлагийн 'Ёохор-2017' наадам энэ сарын 17-ноос эхлэн Хэнтий аймгийн Батширээт суманд гурван хоног үргэлжилнэ. "Ёохор-2015" анхдугаар наадам Хэнтий аймгийн Батширээт суманд  болж байсан юм.

Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилготой наадам юм. Мөн улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг баталгаажуулах боломж гэж үзэн тус наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр 'Ёохор-2017' ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг нутгийн зөвлөлөөс нь уриаллаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Буриадууд ер нь ямар зантай хүмүүс бдаг вэ ккк

    0 0 Хариу бичих
    • Буриадууд за гэвэл хэлсэндээ хүмүүс байдгиим байна лээ ажилсаг амьжиргаатай хүмүүс байдгиим байна лээ ёохор бүжиг нь ч гоёдоо галын наадмаар хиидэг л байсан даа

      0 0