“PLAYTIME 2017” наадам өнөөдөр эхэлнэ

Eagle.mn


“Playtime 2017” амьд хөгжмийн олон улсын наадам өнөөдөр /2017.07.14/ Монгол шилтгээнээ эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай холбоотойгоор наадмын тов  ийнхүү өөрчлөгдөж долдугаар сарын 14-16-ны хооронд болохоор болсон билээ.

Гурван өдөр үргэлжлэх тус наадам 2002 оноос хойш 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Наадамд гадны улс орнуудын болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучид уран бүтээлээ толилуулна.

Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор энэ наадамд 500 гаруй хамтлаг, дуучин оролцож уран бүтээлээ хүргэжээ. Тэдний дунд АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголын уран бүтээлчид урилгаар ирж оролцож байжээ. Тухайлбал, ОХУ-ын Муммий Тролль, Английн Peter Hook and The Lights, АНУ-ын The Pains of Being Pure at Heart, Японы Mono, Envy зэрэг дэлхийд алдартай хамтлагууд Playtime наадамд ирж уран бүтээлээ толилуулж байсан юм.

Наадмын тоглолтын хуваарийг танилцуулъя

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)