Батсүмбэрт гарсан түймрийн утаа Улаанбаатарыг бүрхжээ

Б.Мичид


Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр улсын хэмжээнд 10 гаруй түймэр асаж байна. Эдгээр түймэр нь Сэлэнгэ, Төв аймагт гарсан байна.  Зөвхөн Ерөө суманд гурван газар түймэр асаж буй юм.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сум Хэрийн гол гэдэг газар энэ сарын 5-нд түймэр гарч,  Онцгой байдлын газрын 17 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 23 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Ерөө сум, Буурагчин багийн Өлөнт гэдэг газар долдугаар сарын 8-нд ойн түймэр гарч,  19:30 цагт дуудлага хүлээн авчээ. Хүн хүч муу байгаа тул тус аймгийн Онцгойоос 1 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 19 иргэн, 3 автомашин, нийт 50 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж буй аж.

Ерөө сум, Бугант багийн Майнт өндөр-Уул гэдэг газар

долдугаар сарын 9-нд түймэр гарсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт ирж, 25 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Эрээн дэв гэдэг газар аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 8-нд 13:45 цагт ирж,  тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 48 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хуст гэдэг газар долдугаар сарын11-ний 22:00 цагт ойн түймэр гарсан тухай дуудлага ирж, аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 61 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар түймрийн голомтод ажиллаж буй ажээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Харанхуйн-Ам гэдэг газар мөн өдөр 11:00 цагт ойн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 49 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Хөх чулуут гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 9-ний өдрийн 14:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 40 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Батсүмбэр сум, Цацралтын-Ам гэдэг газар мөн өдөр түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 47 иргэн, нийт 72 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш нь түймрийг цурманд оруулжээ.

Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Батсүмбэр сум, Мухар гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг долдугаар сарын 11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 17:35 цагт цурманд оруулжээ.

Батсүмбэр сум, Харуул толгой гэдэг газар мөн долдугаар сарын 11-ний өдрийн 19:10 цагт түймэр гарсан тухай дуудлага хүлээн авч орон нутгийн 60 иргэн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж маргааш нь 15:00 цагт цурманд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Батсүмбэр сум, Өлгийн таван толгой гэдэг газар энэ сарын 13-ны өдрийн 10:25 цагтойн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авч НОБГ-ын 13 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 33 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Дүүрэн уул гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага долдугаар сарын 11-ний өдрийн 15:24 цагт хүлээн авч НОБГ-ын 57 алба хаагч, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдөр 20:10 цагт цурманд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. амраж чадахгүй мал оркууд түймэр тавьдаг бас бөөн хог тарьдаг.Толгойн томодсон ОБЕГ.

    1 0 Хариу бичих
  2. Туймэр гарсаныг мэдээлээд суудаг ОБЕГ-ын генералуудтай. Хариуцлага тооцое, Улаан гараараар тэмцэж буй баатаруудаа баяр хургэж, амжилт, ууланд Гал унтраагаад буцахдаа явган явж, тоорсон Гал соноогчдоо 2 хоног мартсан их зант генералуудад хариуцлага тооцооч, ОБЕГ генералтай болсоноор ямар ур дун гарав, Шинэ Еронхийлогч маань энэ ажил хийдэггуй генералуудын цолыг хурааж хариуцлага Тооцооч

    0 0 Хариу бичих
  3. түймэр гараад байна л гэх юм, яг ямар шалтгаанаас болж гарсаныг нь огт бичихгүй юм, зүгээр л өөрөө шатаад эхэлдэг юм уу, хүний буруугаас болж бна уу ? эсвэл энийг нь тодруулж огт чаддаггүй юм болуу ?

    0 0 Хариу бичих
  4. Түймэр тавьдаг нөхдүүдийг барих хэрэгтэй

    0 0 Хариу бичих