Залуус нэгдэн түймэр унтраахад туслахаар бэлдэж байна

А.Анар-Эрдэнэ


Хэсэг залуус санаачлан Гал сөнөөгчдөд туслах групп нэртэй фейсбүүк группээр түймрийн голомт руу явж гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэн түймрийг унтраах, хоол унд бэлтгэн өгөх зэргээр туслахаар нэгдэж байна. Гал түймэр унтраах нь эрсдэлтэй үйл учраас 18-аас дээш насны буюу насанд хүрэгчдийг явахыг уриалж буй юм. Өнөөдөр буюу 7 сарын 15-ны 15 цагт Сүхбаатарын талбай дээр цуглан галын голомт руу хуваагдан явахаар төлөвлөөд байгаа ажээ. Өглөө 8 цагт гал түймэр унтраахад туслалцах эхний ээлжийн залуус Төв аймгийн Батсүмбэр сум руу хөдөлцгөөжээ.

Гал голомтот 9 газар байгаа бөгөөд гал түймэр унтраахад гар бие оролцохоос гадна мөнгө цуглуулж туслая гэсэн санаачлагыг дэмжин хандив цуглуулж буй аж. Тус группын залуустай нэгдэж, мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор группт нэгдэж болно.

https://www.facebook.com/groups/317437115366854/

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)

  1. Аса явуулын станц яагаад амаа барьчихаваа. Хөөе Хулаан, Оюунгэрэлээ, Мөнхбаясгалаан,нөгөө Монгол ялна уудаа. Худлаа эх орончид минь ээ. Ард түмэн нэгдээд бна. Та хэд маань Баттулгаас өөр юм мэддэггүй юмуу. Тэр хүн эх орон чинь бишээ.

    7 2 Хариу бичих
    • тэгж яривал МАН ын засгийн газар ерөнхий сайд Эрдэнэбат маш муу ажиллаж байгаа шүү Итгэхгүй бол МАН засаглаж үед дандаа түймэр гардаг давтамж байдаг түүхийг GOOGLE хайж унш..тэр үед Баттулга бөхчүүдээ удирдаж түймэр унтараахаар явж бсан шүү Саяны сонгуулиар Говь үйлдвэр шатчихаад МАН түүнийгээ нуух гэж хичээсэн АН бсан бол МАН ын пиарчид яаж харлуулж байгаа бол...ерөнхий сайд Эрдэнэбат Женкогоос айж Батсүмбэр сумын талаар шуурхай хуралдаан зарласан ийм л бна Төв аймаг чинь М Энхболдтой их холбоотой нутаг

      1 0
    • хөөe Чи Монгол ялна гэсэн үгэнд юунд нь дургүйлэхээд үзэн ядаад байгаа Новш вэ , Чи муу Монгол хүн мөн үү, Чамаас олуулаа жирийн Олон түмэн энэ үгээр нэгдэж Сонголтоо хийсэн юм шүү, Чи битгий зүгээр Ард олон энэ тэр гэж олон түмний өмнөөс хашгичаад байгаарай,

      1 1
  2. сонгуулийн зардалд хэдэн зуун сая, тэрбумаар нь зарцуулаад байдаг баян нөхдүүд ийм үед яагаад таг чиг болдог вэ ??? сонгуульд ялах нь зөвхөн хувийнх нь эрх ашигт л хэрэгтэй байдаг болоод тэр үү ?

    0 0 Хариу бичих
  3. Нээрээ Урлагийн лаг лаг Эх оронч, Үндсэрхэг нөхдүүд маань хаана байнаа, Бүгд таг чиг, Өөрийн биeэр үгүй юмаа гэхэд Гал сөнөөгчид болон Онцгойгийнханд сэтгэлийн дэм хайрлаж болно доо, Зовох цагт нөхрийн чанар танигданаа гэж үг байдаг даа,

    1 0 Хариу бичих
  4. Тэр их мөнгө авсан пялдагуудыг дайчил

    0 0 Хариу бичих
    • Чи яваачээ, туслаачээ

      0 0
  5. Засгийн газраас иргэдийг дайчлах шийдвэр гараагүй байхад иргэдийг хамаагүй галын голомтруу турхирах нь маш буруу, Туслах аян өрнүүлж болно. Гал унтраахаар явуулна гэж юу гэсэн үг вэ ямар зааварчилгаа хяналтгүй шүү. Засгийн газраас хэрхэн ажиллах яаж зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр гараагүй байна. Үүнээс болж хүний амь хохирвол энэ зохион байгуулсан хүмүүс хариуцахуу үгүй шүүдээ. Өөрсдөө хүсэлээрээ явсан гэж л мэлзэнэ ш дээ

    0 0 Хариу бичих
    • Тэр засгийн газрыг чинь хулээвэл хамаг ой маань шатаад дуусах нь.. Эрдэнэбат сайд сонгуулийн дараах гашуудалаа тайлаад завгуй бга мангараа.хун илуудэхгуй.очмход нь по талд нь ч болтугай.....

      0 0
  6. Mongol yalna geed ogshood baisan eh oronchid haana bna? Mongol shataj bna!

    5 1 Хариу бичих
  7. уг нь манайд ч аймаар, лаг лаг эх орончид зөндөө л байдаг даа, зурагтаар харж байхад :) тэд маань энэ үйлсэд бодвол нэгдэх л байх даа

    1 0 Хариу бичих
  8. Эх оронч төрийн соёрхолт болд эх орондоо аймаар хайртай гэсэн одоо харая,МАН санаачилга гаргаач, эх баригчид аа?

    0 2 Хариу бичих
    • Монгол ялна гээд шүлсээ савируулан гүйгээд байсан бас худлаа орилохоос өөрийг мэдэхгүй юу. Өөрөө яв. МАН ыхан бүгд түймэр унтраахаар явах нь явж хандив өгөх нь өгч байна. Худлаа эх орончид харин хаачиваа. Та нар эх оронд минь хэрэгтэй үед нь туслахгүй бол зайлцгаа.

      2 0
  9. хөөe. Цаана чинь Эх нутаг чинь Шатаж жирийн залуус нэгдэж Түймэр унтраахад нэгдэж байна , Урлаг ,Спортынхоо Та бүхэн яагаад таг дуугүй байнаа, Нөгөө Эх орон , Монголдоо хайртай энэ тэр гээд хашгираад байдаг , Амараа, Дээгий, Лхагвасүрэн, Өөжгий, Бооёо, Аглуу, Жавхлан гээд нөхдүүд ийм л цаг үeд л жинхэнэ Эх орон ч гэдгээ харуулах цаг болоод байгаа юм бишүү,

    0 2 Хариу бичих
    • Наад хүмүүс чинь бүгд хандив энэ тэр өгсөн байна лээ. Чи яасан бэ. Эх орон шатаад байна Монголоо. Худлаа эх орончид минь ээ.

      2 0
  10. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй шүү.

    1 0 Хариу бичих