Нүүрээ буддаг гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж буй залуу шүүхэд ханджээ

Л.Эрдэнэжаргал


Английн Вэст Йоркшайрын Currys PC World дэлгүүрийн худалдагч залуу Скотт Лапланч нүүрээ буддагаасаа болж ажлаасаа халагдах эсэхээ шүүхээр шийдүүлэхээр болжээ. Шинээр томилогдож ирсэн захирал нь Скотт Лапланчийг ажлын цагаар нүүрээ будахгүй байхыг шаардсан бөгөөд энэ нь хүйсээр ялгаварлан гадуурхаж буйн илрэл хэмээн Скотт үзэж байгаа аж. “Эмэгтэй ажилчдыг нүүрээ будахыг зөвшөөрдөг төдийгүй хэн ч тэднийг нүүрээ буддаг, үгүйгээр нь ялгаварладаггүй. Харин намайг ажлын байранд нүүрээ будаж ирэхийг, ийм байдалтайгаар үйлчлүүлэгчидтэй харьцахыг шинэ захирал маань хориглосон. Би тус дэлгүүрт 9 сарын турш ажиллаж байгаа, энэ хугацаанд өмнө ажиллаж байсан захирал маань нүүрээ буддагт маань огт анхаардаггүй, ийм байдлыг минь шүүмжилдэггүй байсан. Тиймээс шинэ захирлаа би намайг ялгаварлан гадуурхаж байна хэмээн үзэж шүүхэд хандсан” хэмээн Скотт сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Скотт Лапланч өөрт тулгарсан асуудлаа өөрийн фейсбүүк хуудаснаа нийтэлсэн нь 3000 удаа шейрлэгдэж олон хүн Currys PCWorld дэлгүүрийн шинэ захирлыг хүйсээр ялгаравлан гадуурхагч хүн удирдах албан тушаал эрхлэхэд тэнцэхгүй хэмээн шүүмжилжээ.

Currys PCWorld дэлгүүрийн хэвлэлийн төлөөлөгч Скотт Лапланчид тохиолдсон явдалд хийсэн тайлбартаа: Энэ бол удирдлага, ажилтны хооронд үүсэн үл ойлголцол байсан. Скотт Лапланчийн гадаад төрх, Currys PC World-ын нэр хүндэд муугаар нөлөөлөх зүйл биш бөгөөд харин ч бид түүний үзэл бодлыг хүндэтгэж, түүгээр бахархаж байна хэмээжээ.

Скотт Лапланчийн хувьд сэтгэл санааны хүнд цохилтоосоо гартлаа ажилдаа эргэж орох бодолгүй байгаа аж. Шүүх Скотт Лапланчийн өгсөн өргөдөл гомдлыг хэрхэн шийдвэрлэх нь тун сонирхолтой байгаа бөгөөд Скоттыг дэмжиж буй хүмүүсийн хувьд хүвь хүнийг ямар ч зүйлээр нь ялгаварлан гадуурхахгүй байхыг хүсч байгаа ажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)