Нобелийн шагналт зохиолч Лю СяоБо таалал төгслөө

Л.Эрдэнэжаргал


Хүний эрх, ардчиллын төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны шагналт Лю Сяобо 61 насандаа таалал төгслөө. Хятадын зүүн хойд бүсийн Шэньян дахь Шударга ёсны товчооны албан ёсны мэдэгдэлд дурьдсанаар Лю СяоБо өнгөрсөн пүрэв гарагт нас баржээ. Лю Сяобо элэгний хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан боловч эмчилгээ нь амжилтгүй болсон байна.

Тэрээр өнгөрсөн сард элэгний хорт хавдар нь сүүлийн шатанд орсон гэсэн оноштойгоор, шоронгоос хотын эмнэлэгт шилжжээ. Хятадын эрх баригчид Лю болон түүний гэр бүлээс тавьсан Герман болон АНУ-д эмчлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд удаа дараалан татгалзсан хариу өгч байжээ. Лю СяоБо 1980-аад оны дунд үед Бээжингийн багшийн их сургуулийн оюутан байхдаа Хятадыг ардчилсан нийгэмд шилжихийг уриалдаг байсан бөгөөд 1989 онд болсон Тяньаньмэний оюутны хөдөлгөөнийг удирдагчдийн нэг юм.
Лю СяоБо 2008 онд Хятадын Коммунист намын гаргасан Нэг намын дүрмийг шүүмжилсэн тунхаг бичгийн 8 дугаар бүлгийг боловсруулснаар төрийн эрх мэдлийг сүйрүүлэх явдлыг өдөөн хатгасан хэмээн яллагдаж байв. Үүний дараа түүнд 11 жилийн хорих ял оноосон байна.

2010 онд Норвегийн Нобелийн хорооноос Ля СяоБо-гийн хятадын хүний үндсэн эрхийн төлөөх урт удаан, хүчирхийллийн бус тэмцлийг нь сайшаан Энх тайвны шагнал олгожээ. Харамсалтай нь Хятадын эрх баригчид түүнийг шагнал гардуулах ёслолд явахыг нь хориглосны улмаас өөрийн биеэр шагналаа гардаж авч чадаагүй юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)