Ерөнхий сайд ногоон бүсийн аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох үүрэг өглөө

А.Анар-Эрдэнэ


Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр орой түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өгсөн байна. Үүнд:

  • Байгаль орчны сайдад ногоон бүст иргэдийн хийх аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох, уг шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг
  • ОБЕГ-ын удирдлагад, хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад тухай бүрт нь илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг 
  • Нөхцөл байдлыг үнэлэж, ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах явдалд бэлэн байдлыг хангахыг  Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,
  • Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай  зохион байгуулж ажиллахыг 
  •  Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад тус тус үүрэг болголоо.

Ойрын өдрүүдэд орон даяар хэт халалт, хуурайшилттай байгаа хэдий ч нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар явж буй иргэдийн болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж буй гэдгийг албаны хүмүүс дурьдаж байлаа. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа албан ёсоор илэрхийлсэн юм. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил учраас иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй гэдгийг онцгойлон дурьдсан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Түймэр гхргххд байгам уха саргүй хүмүүст оигтойхлн аога хэмжээ авмаат баына. Арай дэндүү тэнэр хүмүүс байна жил бүр л түыиэт гарч байна хняналт ьа Их баыгалк орчнб байцөөгеид хар уцлага тооцмоор байна

    0 1 Хариу бичих
  2. дандаа л өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх юм даа, өөрсдөө тогтоол гаргаад өчнөөн олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүд бий болгочихоод

    0 0 Хариу бичих