Хүчил цацсан халдлагад 16 настай хүүг сэжигтнээр баривчилжээ

Л.Эрдэнэжаргал


Их Британий нийслэл Лондон хотод өнгөрсөн баасан гарагт хүчил цацсан халдлагад 15 хүн өртөж гэмтжээ. Уг халдлагыг үйлдсэн хэмээн 16 настай хүүг сэжиглэн саатуулаад байгаа аж. Лондоны зүүн хэсэгт явган зорчигч руу дайрч хүчил цацсан хэрэг гарсан даруйд цагдаа нар шуурхай ажиллаж 2 залууг баривчилсан байна. Бүхэл бүтэн 1 цаг 30 минутын турш хүчил цацсан гэх этгээдүүдийн нэг нь 16 настай хүү байгаа бөгөөд Стратфордын насанд хүрээгүйчүүдийн шүүхээр орох юм. Өчигдөр буюу 7 сарын 15-ны өдөр Лондоны Метрополитан Цагдаагийн газрын мэдэгдсэнээр сэжигтэн хүүг шүүх хурал даваа гарагт болох аж. Сэжигтэнд хүний биед гэмтэл учруулсан, дээрэм тонуул хийхээр хорт бодисыг ашигласан, хүний биед хүнд ноцтой гэмтэл учруулсан зэрэг зүйл ангиудаар ял төлөвлөжээ. Уг хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)