Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы дуут мэндчилгээ иргэдийг нь гайхшрууллаа

Eagle.mn


Өчигдөр буюу 7 дугаар сарын 15-нд Турк улсад төрийн эргэлт болсны ойн өдрөөр Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайдип Эрдоган тус улсын үүрэн холбооны хэрэглэгчдэд өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ дэвшүүлжээ. Үүрэн холбооны хэрэглэгчид гадагш дуудлага хийх үед дуудаж буй хонх хором дуугарсны дараа Ерөнхийлөгч Эрдоганы дуут мэндчилгээ явж эхэлжээ. “Ардчилал, Эв нэгдэл” баярын мэндчилгээг Туркийн үүрэн холбооны Turkcell операторын хэрэглэгчдэд хүрсэн байна.

Уг дуут шууданд : “Ерөнхийлөгчийн хувиар би танд долдугаар сарын 15-ны Ардчилал, эв нэгдлийн өдрийн мэнд дэвшүүлэн ялагдагсад болон баатруудаа ялгалгүй эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна” гэсэн мэндчилгээг Ерөнхийлөгч Эрдоган өөрийн хоолойгоор хэлж бичүүлсэн байжээ.

Энэ нь туркийн ард иргэдийг гайхшруулсан, тун онцгой үйл явдал болсон тухай сэтгэгдлээ сошиалаар хуваалцсаар байна.

Өнгөрсөн жил тус баярын үеэр Ерөнхийлөгч Эрдоган текст мессежээр мэндчилгээ дэвшүүлж байсан бол энэ жил дуут шуудан илгээж техникийн дэвшилтийг ашигласан нь сонирхолтой, шинэлэг явдал боллоо.

Гэхдээ түүнийг үг үйлдлийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Тухайлбал Туркийн сөрөг хүчний улс төрч Айкут Эрдогуд өөрийн твиттер хуудаснаа “ Одоо хангалттай, өөрийн утсан дээрээ ийм юм хүлээж авна гэдэг харгис хэрцгий явдал байлаа, яг л хар дарсан зүүд шиг” хэмээн жиргэжээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)