А.Мөрөн "Улаанбаатар Сити" багт тоглоно

Eagle.mn


Монголын шилдэг хөлбөмбөгчдийн нэг А.Мөрөн "Улаанбаатар Сити" клубтэй таван жилийн гэрээ байгуулжээ. Гэрээн гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотод болж клубын Ерөнхий Захирал Г.Дашням, Дасгалжуулагч Мануэль Ратамеро, Менежер Б.Хосбаяр нар оролцсон байна. "Улаанбаатар Сити" клуб ийнхүү энэ солилцооны цонхоор хоёр дахь тоглогчоо багтаа элсүүллээ. Тэд хэдхэн хоногийн өмнө "Хангарьд" клубээс довтлогч О.Мижиддоржийг авчирсан билээ.

А.Мөрөн нь 27 настай, үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 16 настайдаа багтаж түүхэн дэх хамгийн залуу тамирчин болж байлаа. Монгол Улсын шигшээ багийн төлөө 14 тоглож, 2 гоол оруулсан. 2006-2008 онд Сэлэнгэ Пресс клубт тоглож, 2009-2012 онд АНУ-ын коллежийн лигт 48 тоглолтонд 19 гоол оруулсан. 2013-2015 онд Тайландын мэргэжлийн лигийн Краби клубт, 2015 онд Сербийн лигийн Мачва Шабац клубт тоглож байгаад 2016 оноос төрөлх "Сэлэнгэ Пресс" багийнхаа ахлагчаар тоглож байсан юм. А.Мөрөн нь Монголын түүхэн дэх гадаадын мэргэжлийн лигт тоглосон анхны тоглогч юм.

Дашрамд Монголын хөлбөмбөгийн холбооны солилцооны цонх 7 дугаар сарын 21-нд албан ёсоор хаагдах юм.

Эх сурвалж: "Улаанбаатар Сити" клуб

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Мөрөн мөрөн л гээд байхаар нь аль 5 жилийн өмнө тоглож байгааг нь харсан чинь, яахав бусдыгаа бодвол арай эвлэгхэн тоглодог боловч тасарчихсан биш юм билээ. Одоо гөхшрөөд бүр явахаа байсан биз.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ