ОБЕГ-ын хандивын дансанд 100 орчим сая төгрөг цуглажээ

Б.Мичид


Улсын хэмжээнд 22 ой хээрийн түймэр асч байгаатай холбогдуулан иргэдээс Онцгой байдлын ерөнхий газарт хандив цуглуулах аяныг эхлүүлээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар ОБЕГ-т бэлэн 100 орчим сая төгрөгийн хандив цугласан байна. Мөн хоол хүнс, шатахуун, ус, техник хэрэгсэл гэх мэт үнэлж баршгүй их хандив ирж байгаа учраас бэлэн бус хандивын хэмжээг тогтоох боломжгүй байгаа гэв.  

Иргэдээс ирсэн хандивын мөнгөнөөс ээлжинд агаараас түймэр унтраах техник, нисдэг тэрэг, онгоц гэх мэтэд зарцуулах шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Онцгой комиссын дарга, Шадар сайд М.Хүрэлсүх нар ОБЕГ-т даалгаад байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ene mungunuus baga ch bolov oigoo nuhun sergeelt hiij mod tarimaar yum bishu

    0 0 Хариу бичих
  2. айхтар юм яриад байсан нисдэг тэрэгний доороос зүүдэг сав 2000 доллар гэдэг юм байна шдээ http://www.ebay.com.my/itm/320gal-helicopter-Bambi-bucket/331492303324

    0 0 Хариу бичих