Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа түймэртэй ойгоос эхэллээ

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ой хээрийн түймэр газар авсанд анхаарлаа хандуулж, өчигдөр Ерөнхий сайдтай утсаар холбогдож үүрэг чиглэл өгсөн бол өнөөдөр өөрийн биеэр Төв аймгийн Батсүмбэр сумын ойн түймэртэй бүс нутагт ажиллалаа. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тангараг өргөсний дараагийн анхны ажлын өдөр юм. 

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 түймэр асч байгаагийн нэгийг л цуравд оруулж чадсан байна. Хуурайшилт асар ихтэй байгаа энэ үед иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийнхүү түймэр олноор гарч байгааг холбогдох албаныхан анхааруулсаар байгаа юм. Сэлэнгэ, Булган, Төв, Хэнтий аймгийн нутагт асч буй 22 түймрийг унтраахаар Онцгой байдлын 700 гаруй албан хаагч ажиллаж байгаа, техник хэрэгсэл болон хүн хүч дутагдаж ажил зогссон юм байхгүй хэмээн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид танилцууллаа.

Харин хүн хүрч очих болох ч унаа машин хүрэх боломжгүй уулын орой дахь галыг унтраахын тулд усны цистерн ойртуулж зогсоож, хувингаар ус зөөх гэх мэт арга хэрэглэх талаар холбогдох албаны хүмүүс мөн ярилаа. Ерөнхийлөгч Х.Баттулга түймрийг яаралтай унтраахын тулд хэчнээн тооны ямар техник, нэмэлт хүч хэрэгтэй байгаа талаарх мэдээллийг яаралтай тодорхой болгохыг үүрэг болголоо. Мөн олон тооны иргэд, аж ахуйн нэгжүүд түймрийн гамшгийг даван туулахад туслах хүсэлтэй байгаа ч хаана, хэнд хандахаа мэдэхгүй байгааг Ерөнхийлөгч сануулж, яаралтай тусгай утас ажиллуулах, зохион байгуулалтанд оруулж олны хүч дэмжлэг авах талаар ч санууллаа.

Түймрийн голомтод ажиллаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийт гарч байгаа гал түймрийн 70 гаруй хувь нь хүний буруутай үйл ажиллагаа, болгоомж сэрэмжгүй үйлдлээс болж байна. Наадмын үед аялал зугаалгаар явж байгаа иргэдийн хоол хийх гэж асаасан гал, тамхины иш, мөн хээр хөдөө хаясан архины шилнээс ч үүдэн гал гарч байгаа. Тийм учраас иргэддээ хандаж хуурайшилт асар их байгаа энэ үед ой хээр, ууланд гарч аялж зугаалахаас татгалзах, анхаарал болгоомжтой байхыг зориуд анхааруулъя. Хэдийгээр түймрийг цуравд оруулсан ч жаахан салхилвал түймэр дахиж дэгдээд байна. Тийм болохоор хүч нэмэгдүүлж, Батлан хамгаалахынхныг татаж оруулж болно, хууль нь гарсан байгаа. Маш олон хүмүүс компаниуд тусалъя гэж байна. Сайн дурынхныг тухайн тухайн орон нутагт нь яаралтай зохион байгуулалтад оруулах хэрэгтэй байна” гэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. ГАЛЫН ДӨЛ ӨӨДӨӨ. ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ ЭНЭ ГАЛ ШИГЭЭ ЦОГ ХИЙМОРЬТОЙ, ХҮЧТЭЙ, ХУРДТАЙ, СЭТГЭЛТЭЙ АЖИЛЛАХ ЮР БАЙНА. БИ Д ЗӨВ СОНГОЛТ ХИЙЖЭЭ

    0 0 Хариу бичих
  2. сонгууль дууссан ш дээ, ажил хийдэг хүн болж харагдах гэсэн ийм үйлдэл одоо нэг их хэрэггүй байх аа, ажил хариуцсан хүмүүс нь л хийх ёстой ажлаа хийг л дээ

    0 0 Хариу бичих
  3. vneheer l eh oronch setgelgeetei hvn yumaa amjilt hvsie mongolchuud buruu songolt hiigeegvi gsgt itgej bgaa shvv

    1 0 Хариу бичих
  4. Чи өөрөө бахардлаа юу дуракаа!!!

    0 0 Хариу бичих
  5. МАН-ын пизданууд бахардаж үхлээ юу

    0 0 Хариу бичих
  6. Зи энхболд нь гар утсаараа бичлэг хийгээл зогсож бдаг, энэ 2ч хөөрхий алхам бүртээ рекламаа хийсээр явах болно. Нэг л жул харагдаж бн төрийн тэргүүн маань. Яриа нь хүртэл тэгж мэгээл гдг шиг сул үг хар яриа их бх шинжтэй. Чөлөөтэй бх гэж ядцан харагдаж бн зайлуул

    1 2 Хариу бичих
  7. зугаалж жаргаж байгаад гал тависан пяхлуунуудыг асар чанга шийтгэж бүх зардыг нөхүүлж, албадан ажил хийлгэдэг хатуу хуультай болмоор юм

    0 0 Хариу бичих
  8. М.Энхболд гэдэг нэг л их эх орондоо хайртай хүн хаачсан бэ. энэ хэцүү үед хаана байна вэ

    1 0 Хариу бичих
  9. Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж. Энэ муу худалч хулгайч хар хэл амаар дүүрэн новш тэнд очиж яадаг байна. Төмөр замын хулгайгаа хэрхэн далд оруулах арга саам хайж яваа биз.

    1 1 Хариу бичих
  10. Ashguidee boroo orj namdaj shivdee

    1 0 Хариу бичих
  11. энд хүний буруутай үйл ажиллагаанаас болж гал гарлаа. ерөнхийлөгч газар дээр нь очиж танилцсан байна. маш зөв

    3 0 Хариу бичих
  12. МАН-ЫН пялдагууд одоо хэлэх юмгүй юу? Нөгөө ажил хэрэгч УИХ дарга хаана яваа бол. Сонгуулиас өмнө юм болгонд оролцоод байсан.

    4 1 Хариу бичих
  13. Надахад чинь хийх ажил байхгүй ээ. Өөрийгөө л рекламдаж байгаа юм. Тэгж их ажиллах гээд байгаа юм бол 17 чингэлэг усаа аваачих л даа

    2 1 Хариу бичих