Цэргийн алба хаагчдыг дайчилна, иргэдэд урамшуулал олгоно

Eagle.mn


Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна.

Иймд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300  гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1.  “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2.  ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3.  “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4.  Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5.  “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6.  “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7.  “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8.  ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

ОХУ “Ми-8” нисдэг тэргээ илгээхэд бэлэн гэжээ

Түймэр унтраахад дэмжлэг авахаар Онцгой байдлын ерөнхий газар ОХУ-ын Онц байдлын яаманд хүсэлтээ уламжлаад байгаа билээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр /2017.07.16/ Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Эрхүү хотод суух Ерөнхий консул Л.Амарсанаа нартай холбогдож тусгай зориулалтын онгоц худалдан авах талаар судалж танилцуулахыг үүрэг болгосон гэдгээ Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр гишүүдэд мэдээллээ.  

ОХУ-ын тал таван тонн ус тээвэрлэх багтаамж бүхий “Ми-8” нисдэг тэргээ Сибирийн бүс нутгаас илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа бөгөөд  хариу нь даваа гараг гэхэд ирэх юм.

Цэргийн алба хаагчдыг түймэрт дайчлах шийдвэр гаргалаа

Одоогоор Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Дорнод аймгийн Баян-Уул суманд асч байсан хоёр түймрийг цурманд оруулаад байна. Хэдийгээр цэрэг дайчлах шаардлагагүй гэж Онцгой байдлын ерөнхий газар танилцуулсан ч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Зэвсэгт хүчний анги, нэгтгэлээс тодорхой тооны алба хаагч, техник хэрэгслийг дайчилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Төв аймгийн Эрдэнэ суманд асч байгаа түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна. 

Цаашид:

-  УБТЗ, Иргэний нисэхийн ерөнхий газрын гал сөнөөгчид, техник хэрэгслийг дайчлахыг Зам, тээвэр, хөгжлийн сайдад

-  Түймэр унтраах тусгай зориулалт бүхий онгоц худалдан авах талаар судалж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймэрт ажиллаж байгаа иргэдийг Нийтийг хамарсан ажил, үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж урамшуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад

-  Аж ахуйн нэгж, байгууллагуудын ус зөөврийн том оврын автомашинуудыг бэлэн байдалд оруулахыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад

-  Түймрийн бүс нутагт эмч нарын нэмэлт баг ажиллуулахыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо.  

Мөн дөрвөн тонны ус тээвэрлэж агаараас цацах зориулалт бүхий онгоц,  мэргэжлийн багийг гаднаас урьж авчран хүмүүсээ сургах, үүлэнд зориуд нөлөөлж бороо оруулахад шаардлагатай хөрөнгийг гаргахаар боллоо. Ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг түр хориглосон шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтаа эрс чангатгахыг үүрэг болгов.

Үүл буудаж, түймрийн бүс нутагт бороо орууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын энэ сарын 15-ны бямба гаригт өгсөн үүрэг чиглэлийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшингээр ахлуулсан баг түймэртэй нутгуудад ажиллаж, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийжээ.

Олон өдөр ажиглалт хийж, үүлэнд зориудаар нөлөөлсний дүнд одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө мөн Төв аймгийн Батсүмбэр суманд бороо орж байна. Цаашид үргэлжлэн орох төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Өнөөдөр иргэд улс орны эдийн засгийн байдлыг сайн ойлгож байна. Тэд гамшиг тохиолдоход гар хумхилгүй ханцуй шамлан тэмцэж байна. ИРГЭДИЙН ЭНЭХҮҮ ИДЭВХИ САНААЧЛАГЫГ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛБАЛ АСАР ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАХ ХҮЧ БАЙНА. ЭХ ОРНОО ӨӨД ТАТАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ ХҮН БҮРИЙН ЗҮРХ СЭТГЭЛД ДҮРЭЛЗЭЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  2. Harin tiin yuun shagnalavdee setgeleeree eh ornoo galaas avrah gej zutgej bhad tuslah tehnik tonog tuhuurumj avch ajlii ni hunguvchluhuu boddog baigaa daa eh orontoigoo baihad bolool yavchina ene chini l shagnal eh ornoo avraad setgel ni duuren baihad baharhaltai bnda

    0 0 Хариу бичих
  3. Гал түймэрийг ийнхүү даамжирхад хүргэсэн ажилтан, байгууллагад хариуцлага тооцох нь зүйтэй

    0 0 Хариу бичих
  4. түймрийн голомтод цэргийн 24 алба хаагч ажиллаж эхлээд байна

    0 0 Хариу бичих
  5. Эх орончидыг шагнах хэрэгтэй. Дэмжиж бна.

    3 0 Хариу бичих
  6. Neg niitiin tuluu niit n negniihee tuluu baihad boldog l yum bna.

    0 0 Хариу бичих
  7. Сайн байна ЗГ.Урамшуулал олгох нь зовоо хэдийгээр сэтгэлээрээ явж бгаа ч гэсэн ажил торлоо алдан зориг гарган эрсдэл уурээд явж байгаа хумуусийг урамшуулж яагаад болохгуй гэж.

    1 0 Хариу бичих
  8. Уйллаа

    0 0 Хариу бичих
  9. Юун урамшуулал тэр хүмүүс чинь эх орноо гэсэн сэтгэлээр нэгдэж тусалж байгаа урамшуулал авах гэж биш. Гал унтраах тоног төхөөрөмж авах мөнгөгүй гэж тнэгтэцгээчээл. урамшуулалынхаа мөнгөөр онгоц авахдаа хандивлалдаа . Хэдий болтол 2 хөршөөсөө гуйланчлах гэсэн юм бэ. Нэг л их шагнал урамшуулал тараасан хүмүүс заримдаа инээд уур 2 зэрэг хүртэл авахымаа

    2 0 Хариу бичих
    • Харин тийм. Урамшууллын мөнгөөрөө онгоц авья

      0 0
  10. ёстой зөвөө .сайн бна гэж магтъя

    0 0 Хариу бичих