Хутгаар зэвсэглэсэн этгээд "Wal-Mart" дэлгүүрт 2 хүний аминд хүрчээ

Л.Эрдэнэжаргал


Хятадын өмнөд хэсгийн Шензэн хотод байрлах "Wal-Mart" дэлгүүрт хутгаар зэвсэглэсэн этгээд үйлчлүүлүүлэгчид рүү дайран 2 хүний аминд хүрч, 9 хүнийг хүнд гэмтээжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр өчигдөр буюу ням гарагийн орой болсон уг халдлагад өртсөн хүмүүсийг эмнэлэгт хүргэж, эрчимт эмчилгээнд оруулаад байгаа аж. Сэжигтэн этгээдийг орон нутгийн цагдаа нар баривчилсан бөгөөд Жиан овогтон гэдгээс өөр мэдээлэл одоогоор алга байна.

Хятадад зэвсэглэсэн этгээдүүд энгийн иргэд рүү дайрч гэмтээх, амь насыг нь хохироох үзэгдэл сүүлийн үед нилээд гарах болсон. Өнгөрсөн жил сүхээр зэвсэглэсэн этгээд бага насны хүүхдүүд рүү дайрсан аймшигт хэрэг гарсан бол өнгөрсөн тавдугаар сард мөн л хутгаар зэвсэглэсэн этгээдийн гарт 2 хүн амиа алдсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)