Амралтын өдрүүдээр архи худалдаалахыг хориглох эсэхийг хэлэлцэж байна

Eagle.mn


ОХУ-ын Эрүүл мэндийн яам Хүн амд эрүүл амьдралын хэв маягийг бүрдүүлэхэд чиглэсэн стратегийн бодлого боловсруулж буй бөгөөд амралтын өдрүүдээр согтууруулах ундаа худалдахыг хориглох тухай зүйл заалтыг уг бодлогод багтаах эсэхийг хэлэлцэж байна. “Известия” сонин Эрүүл мэндийн яамны эрдэм шинжилгээ судалгааны төвийн мэдээллийг иш ийнхүү уламжилсан юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны эрдэм шинжилгээ судалгааны төвийн хэвлэлийн албанаас мэдээлснээр “Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хязгаарлах арга хэмжээг бид үр дүнтэй гэж үзэж байгаа. Гэхдээ уг шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яам бусад яам, газруудтай хамтран хэлэлцэж шийднэ” гэжээ.
ОХУ-ын бүс нутгуудийн удирдлагууд, архи, согтууруулах ундааг жижиглэнгээр худалдах хугацаа, нөхцөл, худалдах газрын талаар хязгаарлалт тогтоох, тэр дундаа худалдахыг бүрэн хориглох эрхтэй гэдгийг Эрүүл мэндийн яам онцлон дурьджээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Dandaaa haaj booh ym yrj bhiimaaaa gradusiig ni bagasgah bodlogo bariaacheeee

    0 0 Хариу бичих
  2. Энэ мэдээндээ ашигласан зураг нь зохиогчийн эрхтэй зураг байна. Ийм том байгууллага байж иймхэн юм хулгайлахаа болиоч! Зураг болгон чинь хэний эзэмшлийн гэдгийг дурьдсан байх ёстой жишиг харагдахгүй л байна даа! Зураг болгондоо мөнгө төлнө гэхээс яс нь хавталзаж байгаа биз! Фэйсбүүкээс зөвшөөрөлгүй зураг, мэдээ шааж мэдээ бэлдэхээ хэзээ болих юм бэ!!?

    0 0 Хариу бичих
  3. ene eagle tv bolon site d bi durtai bsiin oirdoo neg l yavtsgui bolchijee yyatsiin

    0 0 Хариу бичих