Туулын эргээр хог хаягдал түр хадгалах сав суурилуулжээ

Б.Мичид


Туул голын эрэг орчмын ил задгай хог хаягдлыг багасгаж, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хог хаягдал түр хадгалах сав хийж суурилуулах сайн дурын ажлыг эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Солонгос улсын KOICA Олон Улсын байгууллага хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Уг ажлын хүрээнд одоогийн байдлаар найман байршилд нийт 16 ширхэг хог хаягдал түр хадгалах савыг суурилуулаад байна. Тодруулбал,  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Баянзүрхийн гүүрний зүүн, баруун хэсэгт  хог ангилан хаях зориулалт бүхий савыг эхний ээлжинд байршуулаад байгаа юм.

Харин дээрх савнуудын арчлалт хамгаалалт болон хог тээврийн асуудлыг Баянзүрх дүүргийн  Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцан ажиллахаар болжээ.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. баяртай байна. эх орон минь цэвэр бол. цэвэрхэн уусан ундааны шил, архины шил,пивоны шилийг эргүүлээд бүх дэлгүүр, ТҮЦ зэрэгт хэдэн төгрөгөөр тушааж заншмаар байна.Гадаадын бүх оронд эргүүлээд хэдэн төгрөгөөр авдаг. энэ их хуванцар савны полимерыг хайлуулахад ямар их агаар бохирдож байна бэ.Бид чинь уушгаа бодмоор байна.хоггүй баймаар байна. Монголын сор болсон хөвсгөл далайн эргийн замыг түргэн асфальт болгох юмсан.их тоос тэр далайг бохирдуулж байна шүү. цэнгэг устай тийм сайхан нуур дэлхийд ховорхон . байгаль далайн эх үүсвэр шүү дээ.

    0 0 Хариу бичих
  2. Арай томхон сав тавьж болоогүй юм уу?! Хүүхдийн суултуураас томгүй юм харагдах юм.

    0 0 Хариу бичих