Австралийн сенатын гишүүн давхар иргэншлээсээ болж ажлаа хүлээлгэн өглөө

Л.Эрдэнэжаргал


Австрали улсын сенатын гишүүн давхар иргэншилтэй болохоо албан ёсоор мэдэгдэж ажлаа хүлээлгэн өгсөн байна. Тус улсын Үндсэн хуулинд давхар иргэншилтэй иргэн төрийн алба хашихыг хориглодог бөгөөд экс сенатын гишүүн 9 жилийн турш Үндсэн хуулиа зөрчиж байсан аж. Австралийн сенатад цөөнх суудалтай Ногоон намын гишүүн Скотт Лудламын тайлбарлаж буйгаар Шинэ Зеланд улсын иргэншилтэй болохоо өнгөрсөн долоо хоногт олж мэдсэн байна. Тэрээр “Урьдчилан сэргийлж болох байсан зүйлд ийм алдаа гаргаж, давхар иргэншилтэй хүн төрийн албанд ажиллахыг хориглодог Үндсэн хуулийн заалтыг зөрчсөндөө ард иргэдээсээ уучлал гуйж байна” гэжээ. Скотт Лудлам : 2006 онд сенатад нэр дэвшихээсээ өмнө энэ бүхнийг нягтлан шалгаагүй нь миний алдаа байжээ хэмээсэн юм.

Тэрээр Шинэ Зеландаас гэр бүлийнхний хамт Австрали улсад шилжин ирэхдээ дөнгөж 3 настай байсан бөгөөд өсвөр насандаа албан ёсоор Австрали улсын иргэн болох үед хуучин иргэншил нь хүчингүй болсон гэж бодож явсан гэдгээ сэтгүүлчдэд тайлбарлажээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ухаантай хvмvvстэй, ес зvйтэй улс оронд ийм байдаг юм байна. Манайд 3 хулгайчынхаа нэгийг бvvр номер 1 ээр шагнаж байдаг. Vр хvvхэд маань ямар гээчийн улс оронд, яаж шvv амьдрах юм бол доо?! Естой юу гэдэг билээ? "Ямар ард тvмэн байна тийм тор байдаг" гэдэг билvv? Kkkkk

    0 0 Хариу бичих