Бастилыг эзэлсэн өдрөөр 897 автомашин шатааж баярлав

Л.Эрдэнэжаргал


Бастилыг эзэлсэн өдөр буюу Францын үндэсний баярын өдрөөр балмад этгээдүүд 987 автомашин шатаасан байна. Францын үндэсний TV5 Monde телевизээр дамжуулснаар Үндэсний баярын өдрөөр 368 хүнийг баривчлан саатуулсан бөгөөд цагдаа цэргийн 13 хүн шархадсан байна. Францчууд 1880 оноос хойш Бастилийг эзэлсэн өдрийг уламжлал болгон тэмдэглэж буй аж. Үндэсний баярынхаа өдрөөр үймээн дэгдээж, автомашин шатааж балмад зан гаргадад этгээдүүд францад нилээдгүй бий юм. Тухайлбал өнгөрсөн жилийн энэ өдрөөр 855 автомашин шатааж, үймээн дэгдээсэн 577 хүн баривчлагдаж байсан билээ. Францын Дотоодыг хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Пьер- Анри Брандегийн мэдэгдсэнээр энэ жил 11 мянган цагдаагийн ажилтан, албан хаагчид аюулгүй байдлыг хангаж ажиллахаар өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласны хүчинд автомашин шатаах, зодоон цохион зэрэг зөрчлийг тухай бүрт нь буулгаж авч чадсан байна.Энэ жилийн Бастилийг эзэлсэн өдрийн нээлтийн арга хэмжээний цэргийн жагсаалыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирж сонирхсон билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)