ОБЕГ-ын хандивын дансанд 229.8 сая төгрөг цуглаад байна

Б.Мичид


Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж иргэд, ААН-үүд, ТББ-ууд сайн дураараа нэгдэн, гал сөнөөгчдөд тусламж илгээсээр байна.

2017.07.17-ны өдрийн 12.00 цагийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын хандивын дансанд 84 иргэний 32.471.835 төгрөг,  34 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 197.367.971 төгрөг, нийт 229.839.806 төгрөгийн мөнгөн хандив ирүүлээд байна.

Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас цэвэр ус, талх, ундаа, бэлэн хоол зэрэг хүнсний бүтээгдэхүүн, гутал, бээлий, цамц, хүрэм, өмд, малгай зэрэг хувцас хэрэглэл, усны сав, галын гөвүүр, галын хор, амны хаалт, үлээгүүр зэрэг багаж, тоног  төхөөрөмж, явуулын эмийн сан, эм, ороох боох материал зэрэг боломжит бүхий л зүйлийн хандив, тусламжийг өгсөөр байгаа юм.

Эдгээр тусламжаар ирүүлсэн хүнс, хувцас, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумдын нутагт түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагч, иргэдэд цаг алдалгүй хүргүүлэн ажиллаж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Хандив, туслалцаа үзүүлсэн аж ахуйн нэгж, хувь хүмүүс, төрийн байгууллагын ажилтангууд болон түймэр унтраахад гар бие оролцож байгаа хүмүүстээ хүндэтгэн мэхийн ёслоё...

    0 0 Хариу бичих
  2. Зарим иргэдийн мөнгөн хандив жагсаалтад яагаад байхгүй байна?

    0 0 Хариу бичих
  3. Хандив цуглуулдаг,хандив өгдөг компаниудын сурталчилгаа шиг .....монголд ер нь зүгээр л үүрэгт ажлаа хийгээд явж болдоггүй болциймуу,шинэ ерөнхийлөгч нь ч тэр,эрх барьж буй ЕС нь ч тэр рекламанд тоголж мөнгө олдог ядуу жүжигчин шиг л аяглачих юм,өрөвдөлтэй

    0 0 Хариу бичих
  4. Овоо доо,олны хүч,сэтгэл барагдашгүй шүү. Маш олон залуучуудыг зохион байгуулалттайгаар гамшгийн сургалтанд хамруулж бэлдээд шаардлагатай үед цалин урамшуулал өгөөд дайчилдаг байх хэрэгтэй юм биш үү гэж бодогдож байна.Туслах аяныг санаачилсан оролцсон хүмүүсээ урамшуулдаг байх хэрэгтэй дээ,дээдсүүд минь.

    0 0 Хариу бичих
  5. Usn buu awaasai

    0 0 Хариу бичих
  6. ene zarim irgedin mungun tuslamjin ner orogui bga yu? dansnas hasagdsan ch end haragdahgui bn

    0 0 Хариу бичих
  7. Naad munguuruu 1 nisdeg tereg avaarai da

    0 0 Хариу бичих