Төв болон баруун бүсийн залуучуудын чуулган болно

Х.Дэлгэрэх


МЗХ-ноос зохион байгуулж буй Төвийн бүсийн залуучуудын чуулган Сэлэнгэ аймагт ирэх сарын 20-21-ны өдрүүдэд болно. 

Төвийн бүсийн чуулганд Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн залуус оролцох юм. Чуулган “Залуучуудын оролцоо”, “Эмэгтэйчүүдийн оролцоо” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд өрнөх юм. Сургалтыг Нийгмийн удирдлагын докторант, “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн сургагч багш Б.Цэвэлмаа, Жендерийн үндэсний шинжээч Ж.Занаа нар удирдан явуулах аж.

Харин баруун бүсийн залуучуудын чуулган ирэх сарын 14-15-ны өдрүүдэд Ховд аймагт болж, чуулганд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцох гэнэ.

Тус холбоо “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд залуучуудын болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор бүсийн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)