Тиллерсон: ОХУ ба АНУ-ын дипломат газруудын асуудал тогтворжсон

Ш.Самбуу


ОХУ ба АНУ-ын дипломат байгууллагуудын  эргэн тойрны асуудал тогтворжсон хэмээн Fox News телевизийн эфирт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ.

-Бид Оросын талтай  янз бүрийн төвшинд нийлэн ажиллах олон цэгүүдийг оллоо. Бидэнд зарим нэг  зөрөлдөөнөө  тухайлбал, Элчин сайдын яамдынхаа талаар авч хэлэлцлээ. Одоо асуудал тогтворжсон гэж бодож байна хэмээн Тиллерсон хэллээ. Өмнө нь Оросын сайд Сергей Лавров хоёр орны дипломат газрууд тэнцүү нөхцөлөөр ажиллана гэсэн байв. Албадын ажиллагааны нөхцөлийг “паритетад тохируулах болно” хэмээн Лавров тайлбарласан байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)