384 сургууль ажил хаялтад оролцож байна

Б.Мичид


"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийлээ. Тус хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа "Монголын багш нарын цалин нэмүүлэх асуудлаар Засгийн газар хариу ирүүлээгүй учраас сануулах ажил хаялтыг орон даяар хийж байна. Одоогоор улсын хэмжээнд 60 хувьтай байна. Сануулах хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй үргэлжлэх учраас Засгийн газраас хариу өгөхийг шаардаж байна" гэв.

түүнчлэн "Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав "Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Багшийн нийгмийн баталгааг сулруулснаар энэ эрхээ өнөөдөр эдэлж чадахгүй байнаНэг багш 35 хүүхэдтэй ажилладаг бол өнөөдөр 70 хүрсэн байна. Багшийн цалин хангамжийн асуудлаас болж багш мэргэжлийн үнэ цэнэ унаж байгаа. Үүнийг эцэг эхчүүд маань ойлгож, төр засаг ирээдүйгээ бодож шийдвэртэй алхам хийгээсэй гэж хүсэж байна.  1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан. 30 хувь нэмнэ гэсэн шийдвэр хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй.  Боловсрол гэдэг Монголын хамгийн том хөгжлийн гарц. Нийт 40 гаруй мянган багш нарын сэтгэлийн дуудлагаар хийж буй ажил энэ юм" гэв.

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо"-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ "Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай байна. 

Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна гэсэн мэдээлэл гарсан байгаа. Энэ бол 12.00 цагийн байдлаар авсан тоо. Цаашид энэ тоо өснө" хэмээн мэдээллээ.

Тэд нэг өдрийн хичээл нөхөх асуудлыг багш нар өөрсдөө зохион байгуулна хэмээн ярилаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)

  1. Ажлаа хаяна л биз бусдыгаа хэл амаараа доромжлох нь л хамгийн муухай үйл ажиллагаагаа унтрааж байнаа багш нараа

    0 0 Хариу бичих
  2. Нэгдвэл нэгдсэн шиг нэгдээч. Одоо л эвлэдэг цаг шд. Сэхээтний давхарга хамгийн бэртэгчин, аймхай. Үлдсэн 40% нь хүсэхгүй байгаа бол хүсээд байгаа 1.6 сая хүртэл нь битгий нэм. Боломжтой болоол хаяхгүй байгаан байна. 30% хангалттай л юм байна

    1 0 Хариу бичих
  3. БАГШ НАРЫН АВЧ БАЙГАА ЦАЛИН НЬ ХИЙСЭН АЖЛЫНХ НЬ ЧАНАР ҮЗҮҮЛЭЛТЭЭСЭЭ ИЛҮҮ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ

    1 2 Хариу бичих
    • Тэгээд чи гараад заачаач

      0 0
    • Чи яаж мэдэж байгаан бэ. Хүүхэд нь юм сурах толгойгүй хүмүүс багш юм заахгүй сургахгүй бна гэдэг юм даа. чи тийм хүний үр сад, чиний үр хүүхэд удам залгасан толгой муут юм бнао

      0 0
  4. Багш нарын тэмцэл зөв шүү дээ. Монголын эмэгнэл энэ шүү дээ. Үүний ард монголын мянга мянга төрийн албан хаагч эрхээ зөрчүүлээд амаа үзүүлээд ажилтай байсан даа баярлаад явж байгаа. Ганц тэмцэж байгаа эмч багш нараа зүхэх хэрэггүй дээ. угтаа бол бүхний сайн сайханы төлөө төр засаг, ард түмний мөнгөөр тоглогч нарт сануулга өгч байгаа юм. Жирийн эцэг хүний хувьд маш их дэмжиж байгаа

    3 1 Хариу бичих
    • Баярлалаа.Та маш ухамсартай аав бна.Багш нарын тэмцэл бол зөвхөн тэдний өнөө маргаашийн амжиргааны төлөө биш эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөөх тэмцэл гэдгийг бусад эцэг эхчүүддээ ойлгуулаарай.

      0 0
  5. Зуун хувь бүгдээрээ хаях хэрэгтэй шүү дээ. Ингэж алаг цоог ажил хаясан дүр үзүүлээд хэрэггүй. Бүгдээрээ тэмцэж байж л үр дүнд хүрнэ.

    0 1 Хариу бичих
  6. EAGLE ЕР НЬ ТУВТ НЭГ ТАЛЫГ БАРЬДАГ БОЛЖЭЭ.СОНГУУЛИЙН ҮЕЭР ЭНХБОЛДЫГ ДАГААД НАМИРААД БАЙСАН ОДОО БАГШ НАРТ СҮЙД БОЛООД .. НӨГӨӨ ТЭНЦВЭРТЭЙ МЭДЭЭ ЯАСАН.

    1 0 Хариу бичих
  7. Amaraagiin ah ni bna shdee. Zavkhanii

    0 0 Хариу бичих
  8. Yn ireh jiluuded be yu bolchihboo

    0 0 Хариу бичих
  9. Ганцхан багш нар амьдраад байгаа юмуу хаашаа юм бэ. Өр зээл гэх юм өр зээлгүй хүн хаана байгаан адилхан л амьдрах гээд бүгд л дор бүрнээ хичээж байгаа ш дээ. ТҮК-ийн ажилчид гэхэд 24 цагийн хэдэн цагт нь амарч хэдэн төгрөгийн цалин авч байгааг мэдэх үү, Ажиллах нөхцөл нь ямар билээ. Хүүхдүүдэд маань ийм хүмүүс үлгэр дурайлал болно гэж бодохоос л гутармаар

    1 0 Хариу бичих
    • tegeed dor burnee salbar salbartaa temts za chi TUK d ajilldag yumuu tegeed tsalin chin baga. baigaa bol temts hiisen hudulmuruu uneluule gej bidoj bval yag ingej temts za yu

      0 0
    • Bitgii tenegt teneg mini

      0 0
    • Бидний тэмцэл зөвхөн хэдэн багшийн өнөө маргаашийн амжиргааны төлөө биш таны хүүхдийн ач зээ нарын чинь ирээдүйн эрдэм боловсролтой сайн хүн болгохын тулд дампуурсан боловсролоо аварч нийгмийн тэргүүлэх салбар болгохын төлөөх тэмцэл гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.

      0 0
    • Huuhedtei ajillaad l uz l de. Hun uursdiin gants huuhedee harah, humuujuuleh geel hetsuu bdag biz de neg talaasaa. Nuguu talaasaa als hetiin chanartai bolovsrol ur hoichiinhoo ireeduig bodvol zuv zuitei l asuudal.

      2 0
  10. Alabtai yum shig ajil haychaad yu hutsaaad hicheel nuh ni ene ter geed zawaaraad baigaan bee oligtoi ch hicheelee zaahgui 40 minutiig inges tegesgeed ungruudguu medehgui hewtej baij

    1 2 Хариу бичих
    • Zurh setgel ni her tsagaan be, bolovsrol medleg ni her be gedeg ni uzel bodloo ilerhiilsen baidlaas l haragdaj bga yum.

      1 0
    • Таны нөхцөл байдлыг харж байгаа өнцөг ийм байдаг байж.Үзэл бодлоо илэрхийлж байгаа бол жаахан соёлтой байна уу.Багш болгон таны ярьж байгаа шиг биш шүү. Тэгээд ч олон нийтийн сүлжээнд хандаж байж ядаж зөв биччих....

      3 0