Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдуудтай уулзлаа

С.Цолмон


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Де Фелип нарыг хүлээн авч уулзлаа. Элчин сайд Ахмет Язал Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсэн мэндчилгээг уламжлаад хоёр талын харилцаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Турк Улсын Ерөнхийлөгчид хариу талархал илэрхийлээд “Турк Улс арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн их туршлагатай. Монгол бол ХАА-н орон. 70 сая толгой малтай” гээд хоёр талын хооронд арьс шир боловсруулах үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх санал дэвшүүлэх бодолтой байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Ахмет Язал уг саналыг Туркийн Ерөнхийлөгчид уламжлахаа илэрхийлсэн байна.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга "Орхоны хөндийн Түрэгийн үеийн хөшөө дурсгал болон Налайхын орчмын мэргэн Тоньюкукийн хөшөөг түшиглэн Туркийн талаас аялал жуулчлал нэмэгдүүлэх боломжтой " гэжээ.

"Turkish Airlines"-ын нислэгийг эрчимжүүлвэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэсэн байна.

Элчин сайд үүнтэй санал нэг байгаагаа тэмдэглээд "Turkish Airlines"-ын нислэгийг эрчимжүүлвэл зөвхөн эдийн засгийн хувьд бус, аялал жуулчлал хөгжүүлэхэд түлхэц болно гэдгийг тэмдэглэсэн байна. Энэ талаар есдүгээр сарын сүүлээр Зам тээврийн хөгжлийн яамтай зөвлөлдөх уулзалт хийх аж.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэа Де Фелипийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга арьс ширний үйлдвэрлэл, хүнс, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг Итали төдийгүй Европын холбооны зах зээлд гаргах талаар хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлсэн байна.

Ингэхийн тулд Италийн дэвшилтэт техник, технологийг Монголын түүхий эдтэй хослуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч зах зээл, ялангуяа Европын Холбооны зах зээлд гаргахаар хоёр тал өмнө нь тохирсон. Үүнийг ажил хэрэг болгоход Элчин сайдтай хамтран ажиллаж, бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгийг тэмдэглэсэн юм. Мөн Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд соёл урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр хоёр тал санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ХБНГУ-ын Конарад Адэнауэр сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Даниел Шмюкингийн зураг байна.

    0 0 Хариу бичих