Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад өрсөлдөхөө мэдэгдлээ

С.Шийлэгтөмөр


МАН ирэх даваа гаригт Бага хурлаа хийж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулна. Нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэн нь ч албан ёсоор Ерөнхий сайдад нэр дэвшихээ мэдэгдээгүй байсан юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин өнөөдөр намынхаа гишүүдэд захидал илгээж Ерөнхий сайдад өрсөлдөх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Түүний захидлыг бүрэн эрхээр нь хүргэе.

Монгол Улс өнөөдөр нэн эгзэгтэй цаг үеийн өмнө тулж ирлээ. Иргэдийнхээ орлогыг яаж нэмэгдүүлж, ирэх өвөл 80 гаруй сая малаа яаж авч гарах вэ?, том төслүүдээ хэрхэн хөдөлгөж, дутагдах гурилын хэрэгцээгээ хаанаас нөхөх вэ?, хоёрхон сарын дараа төлөх 680 орчим сая долларын гадаад өрөө яаж барагдуулах вэ?, цалин, тэтгэвэр нэмэх шаардлагыг хэрхэн шийдвэрлэх вэ? зэрэг тулгамдсан асуудлууд ар, араасаа хөвөрч байна. Ийм цаг үед МАН Бага хурлаа хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Манай нам ямагт улс орныхоо нэгдмэл эрх ашгийн төлөө нэгэн зорилго дор нэгдэж чаддаг түүхэн уламжлалаа энэ удаа ч хадгална гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. Гэвч дотоод нөхцөл байдал амаргүй байгаа. МАН өнөөдрийг хүртэл түүхэндээ ингэж тал талд хуваагдан, сөргөлдөж байсангүй. Эрүүл өрсөлдөөн байх ёстой ч, бүлэглэн талцаж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр байр сууриа тулгасан түүх манай намд байхгүй. Цаашид ч байх ёсгүй юм. Яагаад гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд аль нэгэн бүлэг, фракцын төлөөлөл байх учиргүй. МАН том нам мөн боловч, ард түмнийхээ дунд бол цөөнх. Иймд Монгол Улс, нийт ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалж чадах, тэдний итгэлийг хүлээх нэгнээ Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулах учиртайг гүнээ ухамсарлах үүрэгтэй. Цаг үеийн ээдрээтэй нөхцөл байдал нь Ерөнхий сайдаа тодруулж ирсэн МАН-ын уламжлалыг энэ удаа өөрчилж, өрсөлдөөний зарчмыг сонгох бололтой. Намын удирдлага, гишүүдийн санаа бодол ч тийм байна. Иймд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлж, МАН-ын Удирдах Зөвлөл, Бага Хурлын түвшинд өрсөлдөхөө журмын нөхдөдөө мэдэгдэж байна. Төр засаг, намын өмнө ийм амаргүй цаг үе тулж ирчихээд байхад, 20 гаруй жил төрд зүтгэж, УИХ-д тавантаа сонгогдож, МАН-ын даргаар ажиллаж байсан миний бие гаднын зочин мэт гар хумхин хөндлөнгөөс хараад суух эрхгүй гэж өөрийгөө хурцаллаа. Монголын ард түмэн, журмын нөхөд Та бүхэндээ амлаж чадах, надад байгаа баялаг бол худалдагдахгүй зан чанар, хувирахгүй ёс суртахуун, шударга зарчим, төрийн ажлын туршлага, алдаанаасаа суралцсан сургамж ухаарал, энэ бүхнээ нотолж, өнөөдрийг хүртэл явж ирсэн сүүдэргүй зам мөр минь байна. Улс орны эрх ашиг, зарчмаасаа урвасан, аль нэгэн бүлэглэл фракцын малгай дор багтсан, хууль бус үйлдэлд нэр холбогдсон түүх надад байхгүй ээ. Цаашдаа ч амьдралынхаа үдэлтийн цэгийг хатгах хүртэл энэхүү “баялаг”-аа эрхэмлэн үнэнч явах болно. Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна. Хамгийн чухал нь голын эх булингаргүй байх ёстой. Харьяалах сонирхлын бүлэггүй, сэвтсэн нэр хаяггүй, зарчимч, шударга нэгнээ онож Ерөнхий сайдаар тодруулах нь ард түмнийхээ төлөө чин шударгаар сайн ажиллах чадварлаг баг бүхий засгийн газрыг байгуулахын эх юм. 2012 оноос хойш Монголын төрийг өмчийг нь идэж, завших гэж дайрдаг атлаа, хэн ч “сав суулгыг нь цэвэрлэх”-ийг хүсдэггүй, яг л “цайны газрын угаалгын өрөө” шиг болгожээ. Хэрэв би Ерөнхий сайдаар томилогдвол Монголын төрийн “гал тогоо”-г цэгцлэх, цэвэрлэх ажлыг эрчимжүүлнэ. Ард түмэн өнөөдөр шударга ёсоор ангаж, улс төрийн ариун ёс суртахуунаар цангаж байна. ийм үед төрийн зүтгэлтний зүрх нь толгойдоо цохилж байх ёстой.Төрийн албан тушаалтны тархи нь хэтэвчиндээ багтаж, хувийн сонирхолдоо захирагдаж хэрхэвч болохгүй. Хэрэв, би Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдвол, төрийн албаны бүх түвшинд шударга бус бүхнээс ангид байх зарчмыг чанд мөрдөнө. Байгалийн баялгийн ч, улсын төсвийн орлогын ч өрмийг улстөрчид, эдийн засгийн цөөн бүлэглэл олон жил хамлаа. Ард түмнээ харин хусман дээр нь “зодолдуулчихаад” эдийн засгийн өндөр статистик ярьж суух зориг, сэтгэл надад байхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдвол, эдийн засгийн эерэг тоо бүрийн хаялгыг айл болгоны хаалгаар оруулж, ажлынхаа үр дүнг иргэдийн халаасанд тэмтрэгдэж буй мөнгөн дүнгээр хэмжүүлдэг Засгийн газар байхын төлөө хичээж ажиллана. Улс төрчид олон жил ард түмнээ элэг барилаа. ард түмэн хонины номхон морь, нохойд барьдаг “мод” биш ээ. Одоо ард түмнээ улсынхаа хойморт буюу залах ёстой газар нь залах ёстой. Хэрвээ МаН парламентад 65-уулаа сууж засаглачихаад, ард түмнийхээ магнайг тэнийлгэж чадахгүй бол манай намд 2020 оны сонгуулийн ялалт байхгүй, дөрвөн жилийн дараа тэмдэглэх 100 жилийн ойгоор манай гудамжинд галын наадам болохгүй гэдгийг хатуу ойлгоцгооё. Иймд ээлжилж засаг барьсан МаН, аН нь зоосны хоёр тал, харин ард түмэн нь зоосны ирмэг мэт явсан он жилүүдэд цэг тавьсан Ерөнхий сайд байхын төлөө би зүтгэх болно.

Монголчууд бидэнд өнөөдөр эв нэгдэл, хамтарч бүтээх сэтгэл дутагдаж байна. Олонх нь “хийж, бүтээх” гэдэг, сөрөг хүчин нь “нураадаг, гутаадаг” тайзны улс төр одоо хэрэггүй. ард түмний баялаг, татварын орлогоор хүүдэгнэж тансагласан урт найрыг одоо дуусгая! Бид зарим үйл явдал, зарчмын асуудал дээр тооны олноор хүч түрж ч болохгүй!
Сөрөг хүчний намаас нэр дэвшиж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын мөрийн хөтөлбөр нь манай намынхаас өөр ч улсын эрх ашгийн үүднээс хамтран ажиллах бүх боломжийг хайх ёстой. Өөрөөр хэлбэл, төрийн ажил хуулийн хайрцаг дотор явна. УиХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын эрх мэдэл, үүрэг, харилцааг Үндсэн хуулиар маш тодорхой хуульчилсан. аль нэгэн институц, хэн нэгэн албан тушаалтан нь Үндсэн хуулийн энэхүү алтан хилээс давсан эрх мэдэл эдлэх, давсан харилцаа шаардахыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хэн нэгэнтэй тэрсэлдэх, ая тал засах, халаасанд нь явж орох ёс суртахуун надад таарахгүй. УиХ, Ерөнхийлөгч, сөрөг хүчинтэйгээ зөвхөн хуулийн дор ойлголцон ажиллах болно. Зарчим, шударга ёс дээр суурилсан ийм ойлголцол, эв нэгдэл эрх барьж буй МаН-д бүр ч их хэрэгтэй. Би МаН-аа зарим хэвлэлд зориуд бичээд байгаа шиг мафижсан бүлэглэл болсон гэдэгт огт итгэдэггүй. Тийм болох ч бололцоогүй, манайх бол нээлттэй нам. Харин сая Засгийн газрыг огцруулах үеэр хуваагдсан, одоо гүнзгийрэх шинжтэй болоод буй талцлыг нэн даруй зогсоож, урд урдаасаа алхаж маш зөв ойлголцох ёстой. Ман хүчирхэг улстөрийн хүчин байхын үндэс нь, бас үнэт зүйл нь дотоодын эв нэгдэл юм. Бидэнд хуурамч, тунхаглалын шинжтэй бус, зарчим, үнэт зүйл дээр суурилсан амьд бүтээлч эв нэгдэл хэрэгтэй. МаН хэзээ ч байгалийн баялгийг идэж шамшигдуулах гэсэн бүлэглэлийн гар хөл, гэмт үйлдлээ нуун далдах бамбай, хууль бусаар төрийн өндөр албан тушаалд хүрэх гишгүүр, нэгнээ намнах муна болох ёсгүй. Харин ч МаН өнөөдөр засаглаж байгаагийнхаа хувьд төрийн доторхи төр гэдгээ ухамсарлаж, ард түмнийхээ итгэлийг дааж, бүтэн багаараа нэгэн цул болж ажиллах ёстой. Хариуцлагаа ч үүрье. Бороо ороход “хувьтай хүн хур борооноор” гэж өөрсдийн гавьяа мэт сурталчилдаг хэрнээ, ган болохоор “бидэнд хамаагүй” гэж зугтдаг улс төрийн буруу жишгийг халж, ард түмний өгсөн бүрэн эрх мэдэлд бүтэн хариуцлагаа хүлээе! “Төрийн хэрэг бага ч их, гэрийн хэрэг их ч, бага” гэх мэргэдийн үгийг санаж, гэрийн хэргээ энэ Монголынхоо 3 сая хүний зовлон болгохгүйгээр, их хэрэгтээ санаа тавин зүтгэцгээе!

Эцэст нь “Эрх баригчид завь мэт, харин ард түмэн их мөрөн лугаа” гэх нэгэн их хүний үгийг бас санацгаая. их мөрөн завийг урсгаж ч, зогсоож ч, бүр хөмөрч ч чаддаг. их мөрөндөө ихэд хол явах, үгүй нь та биднээс л хамаарна. Өнөөдөртөө бол сонголт их мөрөнд бус, МАН-ын журмын нөхөд та бидний гарт байна. Харин маргаашийн сонголтыг их мөрөн өөрөө хийнэ гэдгийг ямагт санаж явцгаая!

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (46)

  1. Нямдорж үнэхээр шударга уу, хутгуур жад уу? одоо л хармаар байна. Худлаа шударга царайлж поопдсон юмнуудаас залхаж байна.

    0 0 Хариу бичих
  2. МОНГОЛЫН ТӨРД МАФИ ЗАН ХЭРЭГГҮЙ. ЭНХТҮВШИН МЭТИЙН НОЁН НУРУУТАЙ ЭВЛЭРҮҮЛЭГЧ УХААНТАН ХЭРЭГТЭЙ. ЖЕНКО ХҮРЭЛСҮХ 2 НИЙЛЖ БАС ТӨРИЙГ САМРАХ АЖЛАА ТӨЛӨВЛӨЦӨН БНЛЭ. ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДЭЭ Ч ХҮМҮҮЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ӨӨРСДӨӨ ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛЖ ЧАДАХГҮЙ НӨХӨД ЮУГАА УЛСЫГ АВЧ ЯВЖ ЧАДАХАВ

    0 0 Хариу бичих
  3. Женко өөрийн хүнээ ЕС болгох гээд эртнээс хүрэлсүхийг худалдаж авсан. Энэ хүрэлсүх намдаа болоод монголын төрд гай авчирч бн. Энхбаярыг АН ыхантай нийлж холдуулаад монгол улсад алдсан нь их үү гэхээс хожсон юм бхгүй. Одоо энхболд эрдэнэбат тэргүүтнийг зайлуулах гээд улайрч бн. Чам шиг рекет маягийн дудгануур юмнаас энхтүвшин нь хамаагүй дээр. Женко шигээ луйвраа далдлахын тулд төрийг барилцах гэж бүү улайр ичиж амьдар мафийнхаан!!!

    0 1 Хариу бичих
  4. МАН ч манай нийгмийн тормз болж хувирлаа дөө Одоо энэ намаас шинэ санаа шийдмэг төлөвлөгөө хүлээгээд нэмэргүй дээ

    1 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  5. Хүн төрлөхтний түүхэн дэх хамгийн адгийн зүйл бол эх орноо тонон дээрэмдэх явдал Г.В Гегель

    1 0 Хариу бичих
  6. 12 ОНООС ӨМНӨ БҮХ ЮМ САЙХАН БАЙСАН ГЭНЭЭ .ОДОО БАЙГАА БАЙДАЛ ТАНЫ АЖЛЫН ДҮН ШҮҮ ДЭЭ . БАС БОЛООГҮЙ АВГАЙ СОЛЬДОГ ГЭЖУУГАА . МАРТСАНААС МАХ ЯМАР ҮНТЭЙ БАЙГАА ВЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ШИЛТЭЙ ҮНЭТЭЙ УРГАМЛЫН ТОС АВЧ ЧАДАЖ БАЙГАА ЮУ . МАЛ 80 САЯ БОЛЦОН ЮМ УУ ЭНХТАВШӨӨН ЧИ БАЯЖИЖ АМЖИХГҮЙ БОЛЧООД БАЙНА УУ

    0 1 Хариу бичих
  7. Одоо бууь сууртай ажлын чадвартай ардчилалын 27 жил улсын хоронго монго цуслаагуй нэр цэвэр хун хэрэгтэй байна. Ер нь явж явж хогшин гэдэг улсууд л ажлыг яс хийж сурсан байдаг бас залуучуудаа бодвол хамаагуй эх орон ард тумнээ гэсэн ухамсар толовшсон байдагийн бугд мэднэ

    0 0 Хариу бичих
  8. sharlaasan shar yum ES bolloo yu Yun goridchihson yum Humuus shoolj bna medehguil bnadaa

    0 0 Хариу бичих
  9. Icheh bulchirhai bnuu ednart.

    0 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  10. Zaa shinechlel xeregtei baigaa ni vnen texdee Bymbatsogt, Enhbold law bish. Xvrelsvx darga bolwol adgiin naad zax ni awilga bagasgana. MAN sergene. Gazriin naimaa awdag zardag xvmvvs baixgvi bolno.

    0 0 Хариу бичих
  11. Enhboldiin utsan xvvxeldeinvvdiig said bolgoj ex ornoo ballax xereggvi l baix xarin gariin vseg zursan gishvvd ilvv vnenii tuluu ywdag shudarga xvmvvs said boloxod buruu baixgvi l baix.

    0 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  12. Yuu ve? haha.. Khurelsuh, Nyamdorj devshsen, arga yadaad N.Enkhboldiig devshuuleed bsn chn odoo yuun Enkhtuvshin be?! enuugeer l dutav gjdee.. Dovchignohguihen shg baij baigaad gishuun deere uldse deer bailguidee

    0 0 Хариу бичих
    • Харинч одоо бууь сууртай ажлын чадвартай ардчилалын 27 жил улсын хоронго монго цуслаагуй нэр цэвэр хун хэрэгтэй байна. Ер нь явж явж хогшин гэдэг улсууд л ажлыг яс хийж сурсан байдаг бас залуучуудаа бодвол хамаагуй эх орон ард тумнээ гэсэн ухамсар толовшсон байдагийн бугд мэднэ

      0 0
  13. Ой гутчихлаа

    0 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  14. Elbegeer ygee bichyyleed miegeer tylhyyleed Manangiin syylchiin daichin tulaand orloodoo Chang's unandaa yandaa

    0 0 Хариу бичих
  15. ZAILAA

    0 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  16. busad ner devshigchdee bodvol arai iluu ni U.Enhtuvshin uur oligtoi hun ene namd algadaa naanaa zaluusaa demjeed baigaa bolobch staanaa hudlaal bainadaa

    0 0 Хариу бичих
  17. За онигоо минь больж үз.

    0 0 Хариу бичих
    • АНы хэдэн луйварчид МАНд нэр цэвэр хун гарчих вий гэхээс салага авч шээсээ савируулаад эхэллэээ

      0 0
  18. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дотроо Батэрдэнэ аврагатай өрсөлдөж тун ойрхон тэнцүү санал авч байсан МАН-н шилдэг лидэрүүдийн нэг яах арагагүй мөн Хуувилдааныг таслан зогсоож чадах хүний нэг мөн

    0 0 Хариу бичих
  19. яршиг зүгээр нэг мөр миеэгээ ес болгоо

    0 0 Хариу бичих
  20. Huruuch hudulgulgui guliij suuj baigaad muur shig getej alban tushaal shuurdeg chi odoo her shudraga hun be dee hu

    0 0 Хариу бичих
  21. Дэмжиж байна. Бонд идсэн боохойнуудыг шоронд нь суулгаж чадах болтугай. Тэгэж байж хариуцлага шудрага ёс тогтож ЭЗ маань дээшилнэ

    0 0 Хариу бичих
    • Har piarchidaar niigmiig udirdaj bolohgui ee.Har piarchidaar uzel surtaldah ni mash ayultai.Muujgaidval bur ayultai. Har piar, muujgadah geh met hort argaas yaaj niigmee tseverleh ve.PIARCHDIIN mor har yum aa bur ulaan tsaimaar 'tuhailval Battulga tegj arisan ayg derged ni baisan hun yarilaa geh.meteer onoodor har piardaj baina .Eronhiilogchiin derged baigaad helsen ugiig ni sonsson hun jiriin neg naimaachin ch yum uu neg ajiltand ireed yarih yum gene. Terniig ni unen geed taraaj baigaa piarchid ni gutamshig baigaa bizdee.Tiim yum gej yaj baihav .

      0 0
  22. Ө ЭНХТӨВШИН.Н ЭНХБАЯР ХОЁРЫГ ГАРГАВАЛ МИ ЭНХБОЛДЫГ БУУЛГАЖ БАЙГАА УТГА АЛДАГДАНА.

    0 0 Хариу бичих
    • Битгий тэнэг малаа М Энхболдыг сүүлийн 1 жил хамгийн их шүүмжилсэн хүний нэг нь Энхтүвшин шүү ЕСын оронд УИХын дарга боллоо хариуцлагаас зугтаалаа гэж хэлсэн анхны гишүүн шүү

      0 0
  23. ЭНЭ ХҮН БОЛ МАНАНГИЙН СҮҮЛИЙН БУУНЫ НОХОЙ

    0 0 Хариу бичих
    • Monol ulsad onoodor baigaa shigee niigmiinhee cetgehuig gun horduulchisan ued heniig yutai holij hutgaad buruutgaj chana aa.Hunii hiisen ajliig, gyalaij gyaltai ganrs ch bolov shinj chanar hund baina bizdee. tuuniig ni olj harah niigmiin melmiig har piarchid soholson.Ene baidliig zasaj zalruulahad ih ereldeltei tulah bizdee. Ya bodit zuiliig end yarij baihad ali hediin tuuniig hudal huurmag geed end tendgui har piariin gar holuud ni hodolchihson baih shisheetei.Medeej har piarchidiin tsatsaad baigaa shig bugd har baraan yum baihgui l dee .Niiteeree ogloo bosonguut idej uuh mongoliin bayalgiin zarah geed baigaa yum yag unendee baihgui l . Tiim bolomj ch baihgui.Ene bol uzegdliin chanartai ed.

      0 0
    • Monol ulsad onoodor baigaa shigee niigmiinhee cetgehuig gun horduulchisan ued heniig yutai holij hutgaad buruutgaj chana aa.Hunii hiisen ajliig, gyalaij gyaltai ganrs ch bolov shinj chanar hund baina bizdee. tuuniig ni olj harah niigmiin melmiig har piarchid soholson.Ene baidliig zasaj zalruulahad ih ereldeltei tulah bizdee. Ya bodit zuiliig end yarij baihad ali hediin tuuniig hudal huurmag geed end tendgui har piariin gar holuud ni hodolchihson baih shisheetei.Medeej har piarchidiin tsatsaad baigaa shig bugd har baraan yum baihgui l dee .Niiteeree ogloo bosonguut idej uuh mongoliin bayalgiin zarah geed baigaa yum yag unendee baihgui l . Tiim bolomj ch baihgui.Ene bol uzegdliin chanartai ed.

      0 0
  24. enkhtuwshin bol gai ch bolohgui tusch bolohgui neg tiim hun..Eniig n namiinhan bugd medne.... er n ner dewshlee geed khurelsukhiig diilehgui dee....hairan ner hundee shaldaa ungahiimdaa

    0 0 Хариу бичих
  25. Өчигдөр МАН-ын дарга М.Энхболдтой Ө.Энхтүвшин гишүүн сэм уулзаж, хотын фракцийг Ерөнхий сайд болон намын даргад өөрийг нь дэмжихийг санал болгосон гэх мэдээлэл байна. Ө.Энхтүшин гишүүний зүгээс хотын фракци дэмжлэг үзүүлвэл төрийн албан боловсон хүчний томилгооны 50 хувийг тус фракциас бүрдүүлж, М.Энхболдыг УИХ-ын дарга хэвээр үлдээх боломжтой гэжээ. МАН-ын дарга М.Энхболд саналыг зөвшөөрсөн талаар эх сурвалжууд мэдээлэв.

    0 0 Хариу бичих
    • Хэнийг ЕСаар сонгох нь МАНы дотоод асуудал

      0 0
  26. 2010 оны 11 дүгээр сард МАХН-ыг МАН болгодог 26 дугаар их хурал дээр Ө.Энхтүвшин намын даргын төлөө С.Батболдтой өрсөлдөн 15 хувийн санал аван ялагдаж байв.

    0 0 Хариу бичих
  27. , Та нарын хамгийн сайн хийж чаддаг Ажил чинь Албан тушаал ахих, Төсвийн мөнгөнөөс хулгайлах , Санаачилж баталсан Хуулиа өөрснөө Зөрчих энэнээс өөр хийж чадах огт байхгүй ш дээ, ,,

    0 0 Хариу бичих
  28. Bolij uz

    0 0 Хариу бичих
  29. AN-n iim hetsuu ued iim shudarga zarchimch hun l heregteide

    0 0 Хариу бичих
  30. Enhtuvshin bol sain uls turch zuv hun.Daanch Mieegiin zaavaraar yvchih bii gj bodoj bn.Elbeg.Miee 2 bol mgl iig budaa bolgoloo.ard tumnii amidral ymar bn.Oligarhi heden Odjargal Naranhuu nartai huivaldsan mumge bodno uu gehees ardaa bodsongui.

    0 0 Хариу бичих
  31. E-nuud bish shuu,odoo bno.

    1 0 Хариу бичих
    • Ene baidlaaraa baival hen ch garsan yamar neg har sejim olj ,oldohgui bol zohioj har piar hiij niigmiin maasst 'topor,muujgai' geh met har suljeegeeree odor shonogui taraaj baigaad ner hundiig ni shorootoi hutgana bizdee Odoo yarigdaad ner nuuriig ni shoroond hutgaad baigaa shig bugdeeree deeremchin gevel hudlaaldaa

      0 0