Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Б.Мичид


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болж Нийслэлийн МАН-ын дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас ирүүлсэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэв. НИТХ-д нийт 38 гишүүн оролцсон бөгөөд 81,82 хувийн саналаар ажлаас чөлөөлөхийг дэмжив. 

Хуралдааны үеэр дөрвөн төлөөлөгч асуулт асууж, таван төлөөлөгч санал хэлэв. 

Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ хуралдах товыг тэргүүлэгчид тогтоох ёстой хэмээн тайлбарлав. 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбоотой шүүмжлэл өрнөсний дараа санал хураалт явуулж, нийт төлөөлөгчдийн 81.82 хувь нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг чөлөөлөхийг дэмжив. 

НИТХ хоёр цагийн завсарлага авлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. zalyy xun shuu. 3 caiylaa bj 1- iigee shorond yawyylj yax geciin be? xunii myyd dyrtai gedeg ni.

    0 0 Хариу бичих
  2. Чөлөөлөх ч багадна шууд шорон руу ачих ёстой

    0 0 Хариу бичих
  3. Namaas huuh heregtei.

    0 0 Хариу бичих
  4. Шууд АТГ явуул.

    0 0 Хариу бичих
  5. Ажил яах вээ! Шоронд хийх естойдоо!

    0 0 Хариу бичих