Орхонд ижил цолтнууд түрүү булаалдав

Б.Тайван


Монгол Улсын заан цолтонуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан Орхон аймгийн "Хангарьд палас"-т өнөөдөр болов. Барилдаанд улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Соронзонболд, начин Б.Серик, Ж.Дагва-Очир тэргүүтэй 128 бөх хүч үзсэнээс  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, "Увс нуур" дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Б.Батмөнх үзүүрлэлээ. Харин их шөвөгт заан Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нар шалгарсан байна.

Энэ барилдаанд зодоглосон дөрвөн заан цолтон хүндэтгэлийнхээ барилдаанд урамтай сайхан барилдлаа. Хоёр жил тутамд болдог тус барилдаан энэ жил 20 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Сонирхуулахад заан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх анхны барилдаан 1997 онд болоход улсын заан Б.Цэнд-Аюуш түрүүлж байв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)