Б.Баттөмөр: 2018 оны төсвийг хэлэлцэхдээ Засгийн газрын бүтцийг өөрчлөх хэрэгтэй

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.

Б.Батзориг: -Иргэд маань төр засгаас зоригтой шийдвэр, ажлын байр хүсч байна. Тиймээс нэр дэвшигч маань зоригтой шийдвэр гаргаж зорилготой ажиллаарай.

Д.Хаянхярваа: -Хувийн хэвшлээ дэмжиж ажиллах нь чухал байна. Ингэхдээ бид бүхэл чиглэлийн бизнесийг дэмжих хэрэгтэй. Үүнийг та анхаараарай. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдээ элдэвээр нэрлэдэг, гутаах асуудал газар авч байна. Энэ хандлагыг өөрчлөхгүй бол болохгүй. Мөн хүний нэр хүндтэй холбоотой асуудал хэрээс хэтэрлээ. Тагнаж чагнадаг асуудал гарах болсноос энгийн сайхан найзууд ч хоорондоо ямар нэгэн зүйл бодож хардаж сэрдэхгүйгээр уулзаж чадахаа болилоо. Бид ингэх гэж ардчилсан нийгмийг сонгоогүй шүү.

Б.Баттөмөр: -Энэ удаад Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй юм байна. Гэхдээ 2018 оны төсөв хэлэлцэхдээ Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзэж байна. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамтай байх нь зөв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)