С.Нарангэрэл: Улс орныг удирдаж чадаагүй, шударга бус үйлдлүүдээ Үндсэн хууль руу чихэх гэж байна

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн мэдүүлээд байгаа. УИХ-аас Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэнээр ийн хуулийн төсөл боловсруулаад буй юм. “Эцэг” хуульд гар хүрэх болоогүй гэж нэг хэсэг үзэж байхад нөгөө талд энэ удаагийн парламент хөндөх ёстой гэх.

Энэ асуудалд үг нь жин дарах Монгол Улсын урдаа барьдаг хуульчдын нэг академич, ШУА-ийн Философи, социалоги, эрхзүйн хүрээлэнгийн зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх, профессор С.Нарангэрэлтэй ярилцлаа.

Монголын нийгмийн амьдралд ач тусаа өгөхгүй

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэр чамбай боловсруулагдсан бол. Ер нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг нь одоо мөн юм уу?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд шинжлэн ухааны үүднээс үнэлгээ дүгнэлттэй хандах ёстой. Яагаад гэхээр 1999 оны арванхоёрдугаар сард тэр үеийн УИХ гэнэтхэн хуйвалдааны журмаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь олон нийтийн хэлдгээр “дордуулсан долоон өөрчлөлт” юм. Эл өөрчлөлтийг батлагдсан даруйд би эрдэмтэн судлаачийн хувьд уншиж судлаад дүгнэлт хийсэн.

Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдыг хэнээр томилох вэ гэдэг асуудлыг зөвшилцдөг байсан. Гэтэл одоо Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байсан ч гэсэн шууд томилж байна. Энэ нь туршлагатай, мэдлэг чадвартай, өндөр ёс суртахуунтай, зангарагтай хүмүүсийг Ерөнхий сайдаар томилох боломжийг алдагдуулж, бүлэглэл фракцын явцуу эрх ашигт хөтлөгдөх байдал руу оруулж, дордуулсан.

Өөрөөр хэлбэл, Монголын нийгмийн амьдралд хэд хэдэн ноцтой үр дагавар авчрахаар байсан юм. Нэгдүгээрт, УИХ, Засгийн газарт хяналт тавьж чадахгүй, гүйцэтгэх засаглал дур зоргоороо авирлах нөхцөл байдлыг нээж өгсөн. УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, улс орны дотоод гадаад амин чухал асуудлууд болон хуулийн төслийг батлахад УИХ-ын гишүүдийн хүчин төгөлдөр байх ирцийг доошлуулсан. Тодорхой хэлбэл, гишүүдийн 66 хувь буюу 51 гишүүн байлцсанаар санал хураалт явуулдаг байдал ердийн олонх буюу 39 гишүүн санал хураалтад оролцсоноор асуудал шийддэг болсон. Ингэхээр 20 гаруйхан хүн хуйвалдааны зарчмаар улс орны чухал асуудлыг буруу тийш, хувийн эрх ашигт нийцүүлж, үндэсний эрх ашигт хохирол учруулахаар шийдэх үүд хаалгыг нээсэн.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан 2000 оны долоон өөрчлөлтийг одоо амтай болгон шүүмжилж байна. Тухайн үед Цэц хоёр удаа хүчингүй болгох шийдвэр гаргаж байсан юм билээ. Үүнийг УИХ хүлээж аваагүй хэр нь одоо бүгдийг нь өөрчлөхөөр оруулж ирж байна...?

-Тэр дордуулсан долоон өөрчлөлтөөр мөн нууц санал хураалтыг ил болгосон явдал УИХ-ын гишүүдийн саналд хяналт тавьдаг байдал бий болгосон. Энэ нь Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний эрх, үүргээс няцсан алхам юм. Мөн Ерөнхийлөгчийн эрхэнд хязгаарлалт оруулсан. Ерөнхийлөгчтэй Ерөнхий сайдыг хэнээр томилох вэ гэдэг асуудлыг зөвшилцдөг байсан. Гэтэл одоо Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байсан ч гэсэн шууд томилж байна. Энэ нь туршлагатай, мэдлэг чадвартай, өндөр ёс суртахуунтай, зангарагтай хүмүүсийг Ерөнхий сайдаар томилох боломжийг алдагдуулж, бүлэглэл фракцын явцуу эрх ашигт хөтлөгдөх байдал руу оруулж, дордуулсан. Ялангуяа сонгогчдын саналыг худалдан авах замаар олигархи нэгдлийн төлөөлөл УИХ-ын гишүүнээр сонгогдоод улмаар Засгийн газрын гишүүн болж, улс орны эдийн засгийн сан хөмрөгийн уутыг сэгсэрч магадгүй байдал ажиглагдсан.

Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлж, багаар нь томилуулна гэж заасан байна лээ. Ерөнхий сайд шударга бус, ёс суртахуунгүй, муу бүхний үүр уурхай болсон хүн байвал яах вэ. Тэгээд багаа өөрөө бүрдүүлнэ гэж байна. Хоёрдугаарт Засгийн газрын бүтцийг хуульчилж, есөн яамтай болгоно гэсэн. Монгол Улсын хувьд ингэж болохгүй.Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байхаа өөрсдөө шийддэг байх ёстой.  

Тиймээс энэ нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч болохгүй юм байна гээд миний бие Үндсэн хуулийн цэцэд хүчингүй болгуулахаар удаа дараа хандсан. Цэц хоёр удаагийн хуралдаанаар хүчингүй болгож байсан юм. Харамсалтай нь, УИХ үүнийг өнөөг хүртэл хүлээж аваагүй. Тэр үеийн эрх баригчид улс орныг удирдаж чадаагүй, шударга бус үйлдлүүдээ хаацайлах Үндсэн хууль руу чихэх, өөрсдөөсөө холдуулах гэж 2000 онд нэмэлт өөрчлөлтийг хийсэн юм. Одоо энэ нөхцөл байдал дахин давтагдаж байна. Улс орныг удирдаж чадахгүй, хөгжил дэвшил нь доройтоод байгаагийн шалтгааныг Ерөнхий сайдын эрх мэдэл хомс, УИХ-ын гишүүдийн тоо цөөн, бүрэн эрхийн хугацаа нь бага байна гэж тайлбарлаж, Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр оруулж ирж байна. Энэ бол Монголын нийгмийн амьдралд ач тусаа өгөхгүй.

Намын бүлэг, фракцын удирдлагын дохио зангаагаар кноп дардаг 76 гишүүн багадаагүй 

-Таныг нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй байгаа юм байна гэж ойлгож болох уу. Ерөнхий сайдын эрх мэдэл хомс, УИХ-ын гишүүдийн тоо цөөн, бүрэн эрхийн хугацаа бага байгаагаас засаглалын хямрал нүүрлээд байгаа юм уу. Ийм утга агуулга бүхий тайлбар хэлж байх шиг байсан?

-Тухайлбал, 76 гишүүний УИХ-ын чуулганы хуралдаанд суусан цаг, ирц, гаргасан санал, хууль тогтоолын төсөл дээр ажилласан байдал зэргийг гаргаж харвал ихэнх нь өнгөрсөн хугацаанд юу ч хийгээгүй байгаа. Намын бүлэг, фракцын удирдлагын дохио зангаагаар кноп дарсан байдал гарч ирнэ. Тиймээс 76 гишүүн багадаагүй. Харин ч ихэдсэн гэдгийг өөрөө УИХ-ын гишүүн байсны хувьд хэлнэ. УИХ-ын 76 гишүүнийг бууруулах шаардлагатай. Улсын бага хурлын 53 гишүүн их оновчтой хувилбар байсан гэж үздэг.

-УИХ-ын гишүүдийн тоог 76-гаас бууруулах нь хуйвалдааны үндэс суурь болж, цөөн хүнтэй парламент эргээд худалдагдахад амар байх юм биш үү?

-Дордохын долоон өөрчлөлтийн нэг ердийн олонх болсноо болиулаад 66 хувиар ирц бүрддэг, 51 гишүүн санал хураалтад оролцдог болгочих ёстой. Ийм болчихвол болоод явчихна. Дордохын долоон өөрчлөлтийг миний бие Цэцээр хүчингүй болгуулсны дараа надад улс төрийн маш их дарамт ирж байсан. Ойр дотныхныг маань ажлаас халж байв. Түүнээс хойш 15 жил өнгөрсөн байна. Одоо Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүх улс төрчид 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг болохгүй, бүтэхгүй байна гэж ярьж эхэлсэн. Ингэж болохгүй. Монгол Улс XIII-XIV зуунд яагаад хүчтэй байсан бэ гэвэл тэр үеийн Чингис хаан түүний залгамжлагчид зөвхөн дотоодын төдийгүй дэлхийн эрдэмтэн мэргэдийг дэргэдээ байлгаж, тэднийг түшиж байсан учраас хүчтэй байсан юм. Бидний хүч чадал бол эрдэмтэн мэргэдээ түших явдал юм. Энэ дутагдсанаас болоод дэлхий нийт хямарч байна, терроризм, хүчээр асуудлыг шийдэх явдал гарч байна. Манайхаанс терроризм хол байна гэж бодож болохгүй.

Ерөнхий сайд шударга бус, ёс суртахуунгүй, муу бүхний үүр уурхай болсон хүн байвал яах вэ

-Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна лээ. Энэ хэр оновчтой хувилбар юм бэ. Германы нэвтрүүлсэн сайн жишээнээс авч байна гэж тайлбарлах юм билээ?

-Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрөө бүрдүүлж, багаар нь томилуулна гэж заасан байна лээ. Ерөнхий сайд шударга бус, ёс суртахуунгүй, муу бүхний үүр уурхай болсон хүн байвал яах вэ. Тэгээд багаа өөрөө бүрдүүлнэ гэж байна. Хоёрдугаарт Засгийн газрын бүтцийг хуульчилж, есөн яамтай болгоно гэсэн. Монгол Улсын хувьд ингэж болохгүй.Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байхаа өөрсдөө шийддэг байх ёстой.

1992 оны Үндсэн хуулийг УИХ-ын гишүүд батлаагүй юм. 1990 онд чөлөөт ардчилсан сонгууль явуулаад 400 гаруй депатут сонгогдсон. Тэд баталсан юм. Бүх ард түмний оюун санаа оролцоо Үндсэн хуульд шингэсэн. Үндсэн хууль гэдэг ард түмэн, төр хоёрын хоорондын зөвшилцөл юм. Монгол Улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэдэг дээр депатутууд хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэдэг дээр санал нэгдсэн. Сүүлийн санал хураалт дээр нэлээд ятгалаг болсон. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэж санал гаргасан депатут саналаа татаж, УИХ-ын чуулган гарцгүй болж байж парламентын засаглалтай болохоор болсон.

Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн яам гэсэн нэртэй орж ирсэн байсан. Дотоод хэрэг, Хууль зүйн яам хоёр тусдаа байх ёстой. Хууль зүйн яамны үндсэн үүрэг нь улс орны хууль тогтоомжийг боловсронгуй болгох, түүний биелэлтэд хяналт тавих, тайлбарлан таниулах ажлыг шууд хариуцах ёстой. Дотоод яам нь дотоодын амгалан тайван байдал, улс орны аюулгүй байдал, дэг журмыг хариуцдаг. Энэ хоёр нэг дор төвлөрөөд ирэхээр эмх замбараагүй байдал, хуулийн байгууллагын уламжлалыг самарч хаяна.

-Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүнийг Засгийн газраас шууд томилохоор тусгасан байсан. Энэ нь УИХ-аас Цэцийг хараат байлгах гэсэн нэг оролдлого юм биш үү?

-Одоо УИХ, Дээд шүүх, Ерөнхийлөгч гурав Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг санал болгож байгаа. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Хуулийг ямар субьект зөрчдөг вэ гэхээр Засгийн газар түүний харьяа байгууллагууд байдаг юм. Хүний эрхийг хөсөрдүүлдэг байх жишээтэй. Тэдний төлөөллөөр гарч ирсэн цэцийн гурван гишүүн хэний эрх ашгийг хамгаалах вэ гэдгийг бодох ёстой.

-Орон нутгийг улс төржүүлэхгүй байх үүднээс Засаг даргыг төвөөс шууд томилдог байхаар тусгасан байна лээ. Иргэдийг улс төржүүлэхгүй гэх сайхан үгний цаана хор хөнөөлтэй заалт хавчуулагдаж  байгаа юм биш биз гэх хардлага олон нийтэд байна. Энэ тухайд?

-Одоогийн Үндсэн хуулийн “...засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж” гэсэн тавдугаар бүлгээс “нутаг дэвсгэр” гэснийг нь авч хаясан байна. Зөвхөн засаг захиргааны нэгж болгосон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэсэн ухагдахуун бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгдмэл ойлголт. Энэ гурван зүйлээс бүтдэг. Нэгдүгээрт, хүн ам, хоёрдугаарт нутаг дэвсгэр, гуравдугаарт засаг захиргаа. Энэ гурван иж бүрдэлийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэж нэрлэдэг. 

Тогтолцоо буруудаа ч биш. 25 жил манай УИХ маш өндөр зардалтайгаар хуулийн үйлдвэрлэлийг явуулсан. Хэчнээн ч олон хууль батлав, олон хууль батлаад амьдрал сайжирч, ард түмэн энх амгалан, сэтгэл тэнүүн амьдардаг бол амьдрахаар цаг хугацаа боллоо. Тиймээс эцэстээ хүнд буюу эрх баригчдад байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй

Одоо хүн ам, нутаг дэвсгэрийг нь хасаад засаг захиргаа гэхээр тусгаж. Тэгэхээр зөвхөн төрийн байгууллага л үлдэнэ. Тодорхой нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байгаа хүн ам нь байгалийн баялаг, аж амьдрал, орон нутгийн асуудлыг шийдвэрлэх ямар ч эрх мэдэлгүй болж, зөвхөн төвөөс хараат болно. Манайх шиг өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай оронд ийм өөрчлөлт хийж болохгүй. Нөгөөтэйгүүр дэлхийд ганцхан үлдсэн нүүдлийн соёл иргэншил мөхөх үндсэн суурь болно. Ардчиллыг хатуу дэглэмээр солих байдал руу түлхэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал хураалтаар шийднэ гэж байна. Ийм аргаар шийдэж болохгүй.

-Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэсэн үг үү?

-Эхлээд эрдэмтэн, судлаачид шинжлэх ухааны үүднээс эерэг сөрөг үр дагаврын дүн шинжилгээ хийх ёстой. Үнэхээр болж байвал дэмжинэ, болохгүй бол түүнийг нь хэлж, ард түмэндээ ойлголт өгөх хэрэгтэй юм. Үүний дараа ард түмэн бэлтгэгдэж, гэгээрэх ёстой. Үндсэн хуульд хэзээ ч нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага гарна. Гэхдээ ард түмнийг гэгээрүүлэхгүйгээр ард нийтийн санал хураалт явуулж болохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хийхдээ олон талаас нь няхуур хандаж, хэдэн жилийн дараа үүсэх үр дагаврыг нь хүртэл тооцох ёстой.

76 хүн улс орныг удирдаж чаддагүй юм байна

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгохоор тусгасан. Энэ асуудалд таны үгийг сонсмоор байна?

-1992 оны Үндсэн хуулийг УИХ-ын гишүүд батлаагүй юм. 1990 онд чөлөөт ардчилсан сонгууль явуулаад 400 гаруй депатут сонгогдсон. Тэд баталсан юм. Бүх ард түмний оюун санаа оролцоо Үндсэн хуульд шингэсэн. Үндсэн хууль гэдэг ард түмэн, төр хоёрын хоорондын зөвшилцөл юм. Монгол Улс төрийн ямар тогтолцоотой байх вэ гэдэг дээр депатутууд хоёр удаагийн санал хураалтаар Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэдэг дээр санал нэгдсэн. Сүүлийн санал хураалт дээр нэлээд ятгалаг болсон. Ерөнхийлөгчийн засаглалтай байна гэж санал гаргасан депатут саналаа татаж, УИХ-ын чуулган гарцгүй болж байж парламентын засаглалтай болохоор болсон. Ер нь 76 хүн суугаад Монголын төрийг удирдана гэж байдаггүй юм байна. Чингис хаан хойч үедээ олон толгойтой байж болохгүй гэж сургамжилж байж. Олон толгойтой болсноос шударга бус, эр зориггүй, нинжин  сэтгэлгүй, үүрэг хариуцлагаа ойлгож ухамсарладаггүй, ичиж эмээх сэтгэлгүй, жудаггүй, хэлсэн үгэндээ хүрдэггүй хүмүүсээр дүүрчээ. Тухайлбал, сонгуулийн өмнө ард түмэндээ хөхөө шиг донгодож, хуурч мэхэлчихээд ажилласан дөрвөн жилдээ амин хувийн эрх ашгаа яаж бодож байна вэ гэдгийг хар. Үүнээс болж Монгол Улс хүнд байдалд орсон.

-Тодруулбал?

-Манай оронд хууль, түүний өөрчлөлт дутаад байгаа юм биш. Тогтолцоо буруудаа ч биш. 25 жил манай УИХ маш өндөр зардалтайгаар хуулийн үйлдвэрлэлийг явуулсан. Хэчнээн ч олон хууль батлав, олон хууль батлаад амьдрал сайжирч, ард түмэн энх амгалан, сэтгэл тэнүүн амьдардаг бол амьдрахаар цаг хугацаа боллоо. Тиймээс эцэстээ хүнд буюу эрх баригчдад байгаа юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс 2016 онд өндөр ёс суртахуунтай, мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай, ард түмний өндөр албан тушаалыг авчихаад төрөл арилждаггүй, хэлсэн үгнээсээ буцдаггүй олигтойхон улс гараад ирвэл улс орны хөгжил цэцэглэлтийн зам гэрэл гэгээтэй болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ