Өнөөдөр болох үйл явдал

Eagle.mn


09:00 цагт Монголын банкны холбооноос “Жижиг, дунд бизнесийн санхүүгийн хүртээмж 2017” форум зохион байгуулна. “Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдвийн дор чуулах тус форум  "Бэст Вэстерн Примьер Туушин" зочид буудалд болно.

09:00 цагт Спортын төв ордны нэг давхарын хурлын танхимд "Спортын клубын магадлан итгэмжлэл" сэдэвт сургалт болно. Сургалтад Улаанбаатар хотод фитнессийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд хамрагдах бөгөөд сургалт 16:00 цагт өндөрлөх юм. 

09:00 цагт "Шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлье" сүрьеэгийн үндэсний сургалт чуулган 'Blue sky' төвийн 3 давхрын DIAMOND хурлын танхимд болно.

09:30 цагт ​​​Ус, цаг уур судалгаа мэдээллийн хүрээлэн, Япон улсын Нагояа их Сургууль, Их Британийн Оксфордын их сургууль, Олон улсын Улаан загалмай нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "Монгол дахь бэлчээрийн мал аж ахуй, засаглал болон зудын эрсдэл" мэдлэг солилцох чуулган Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд болно.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10:00 цагт Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилттэй Өргөдлийн байнгын хорооны гишүүд нийслэлийн зарим дүүргүүдэд ажиллана.

10:00-14:00 цагт С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойн хурал Хүүхдийн төв номын сангийн Боловсрол хөгжлийн их танхимд болно. 

10:00 цагт Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын нэгдсэн мэдээллийн санг төрийн байгууллагуудад хүлээлгэн өгөх санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын зургадугаар давхрын хурлын танхимд болно. 

11:00 цагт Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Архивын ерөнхий газраас Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монголын Үндэсний музейн  үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах “Сэтгүүлчдэд нээлттэй музей” арга хэмжээг Монголын Үндэсний музейд зохион байгуулна.

12:00 цагт Нээлттэй нийгэм форум, Төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөгөөнд оролцсон төсвийн чиглэлээр ажилладаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд аймаг, нийслэл, дүүргүүдийн орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалтын ил тод байдал, Шилэн дансны хуулийн хэрэгжилт зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгнө. Хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно. 

13:00 цагт МЗХ-ны "Залуус" танхимд "Хөдөлмөр нэмье" хөдөлмөрийн яармаг болно. Яармагт 30 гаруй байгууллага оролцож, оюутан залуусыг цагийн болон байнгын ажлын байранд зуучилна.Мөн МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаарх тоо баримт, судалгааг танилцуулна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)