Солонгост суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлэв

Eagle.mn


 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй АСЕМ-ын орнуудын Боловсролын сайд нарын VI чуулга уулзалтын үеэр БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ким Сан Кунтай албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хоёр улсын харилцаа тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Засгийн газар хоорондын гэрээгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх мөн багш солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хамтарч ажиллах чиглэлээр хоёр тал байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчин болоод тусгай мэргэжлийн багш нарыг бэлтгэх чиглэлд  туршлага солилцох,   солонгосын боловсролын системийн давуу талуудын нэг болох цахим сургалтыг Монголд нэвтрүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илэрхийллээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)