УБТЗ нийгэмлэг 441 хүнийг ажлын байраар хангалаа

С.Цолмон


Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь 15 мянга шахам ажилтантай манай улсын зам тээврийн салбарын хамгийн том байгууллага юм. Тус нийгэмлэгийн ачаа тээврийн хэмжээ 2017 оноос эрс нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг дээшилж байгаатай уялдуулан УБТЗ-ын хэмжээнд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан 441 хүнийг орон тооны үндсэн ажилтнаар авч хөдөлмөрийн гэрээ байгуулахаар болжээ.

Ингэснээр эдгээр 441 хүний ажлын байр баталгаажиж,  УБТЗ-ын орон тооны үндсэн ажилтнуудын адил үндсэн цалингаасаа гадна бусад үр дүнгийн нэмэгдэл шагнал авах  юм. Ийнхүү 441 хүнийг байнгын ажлын байраар хангаж, амьдралын баталгааг нь хангахад чиглэсэн чухал шийдвэрийг тус нийгэмлэгийн даргын тушаалаар баталж гаргалаа. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь ажилтнуудынхаа цалинг энэ онд 10 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд оны эцсийн үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгосон юм.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Тусгаар улс байж ганц ТЗ ч өөрийн мэдэлд авч чадахгүй

    1 0 Хариу бичих