Харвардын их сургуульд ази оюутнуудыг гадуурхдаг

Ш.Самбуу


Харвардын их сургуульд элсэхэд үндэсний шинж тэмдгээр нь гадуурхан ялгаварладаг гэх хэргээр АНУ-ын Хууль зүйн яам мөрдөн байцаалт явуулж байна гэж The Wall Street Journal сонин бичжээ.

“Оюутнууд шудрага элсэлтийн төлөө” гэдэг арилжааны бус байгууллага  тус их сургуулийн талаар  гомдол гаргасан байв. Сургуульд ази  төрхийн хүмүүсээс элсэлт авахгүй байхыг аль болохоор эрмэлзсэн гэж үзжээ.

Их сургуулийн  өмгөөлөгч нарт  шаардлагатай баримтуудыг гарган өгөх мөн ялгаварлан гадуурхалтыг  тэнд зогсоох шаардлагыг Хууль зүйн яам хүргүүлсэн байна.

АНУ-ын хууль дүрмээр,  улсаас санхүүждэг  байгууллага нь  арьсны өнгө эсвэл  үндэсний шинж тэмдгээр нь  ялгаварлан гадуурхах эрхгүй. Хэрэв элсэлтээр ялгаварлан гадуурхалт  гаргаж байсан нь батлагдвал Харвард улсын санхүүжилтээ алдана. Их сургуулийн удирдлага   энэ  хэргийг эрс үгүйсгэж байгаа ажээ. Ер нь бол  ийм  өмнө нь мэр сэр гарч байжээ. Тухайлбал, Хууль зүйн яам оюутнуудын гомдолыг наймдугаар сард авч үзсэн байлаа.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Элбэгээ их доромжуулдаг байсан байхдаа

    0 0 Хариу бичих
  2. Manai togsogchid ym dugaraach

    0 0 Хариу бичих