Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгчөөр Эммерсон Мнангагва тодорлоо

Х.Батсайхан


Эммерсон Мнангагва

Зимбабве улсыг 37 жил удирдсан Роберт Мугабег Эммерсон Мнангагва залгамжлахаар боллоо. Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг Р.Мугабе энэ сард огцруулсан. Тэрээр эхнэр Грейс Мугабег өөрийнхөө залгамжлагчаар тавихыг хүссэн учир эл шийдвэрийг гаргаж байв. Энэ үйл явдлын дараа Зимбабвен армийнхан Р.Мугабед шахалт үзүүлж, албан тушаалаасаа буухыг тулган шаардаж, санасандаа хүрсэн юм. Р.Мугабе өнгөрсөн мягмар гаригт ард түмэнпдээ хандан захидал бичиж, албан тушаалаа өгч байгаагаа зарласан. Түүндээ ийм алхам хийхэд өөрийг нь хэн ч албадаагүй, засгийн эрхийг өөрийн хүслээр тайван замаар шилжүүлэн өгч байгаа талаар дурдсан байсан юм. Түүний огцролтыг Зимбабве даяар үндэсний баярын хэмжээнд хүлээн авч, баяр хөөрт умбасан талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв. 

Роберт Мугабе, Грейс Мугабе 

Зимбабве улсын шинэ Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва нийслэл Хараре хотын төв цэнгэлдэх хүрээлэнд тангараг өргөх ёслолоо хийхээр болсон байна. Парламент дахь сөрөг хүчний зүгээс Эммерсон Мнангагваг улс оронд бугшсан авлига, хээл хахуультай тэмцэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.    

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөгшин зөнөг

    0 0 Хариу бичих