ГССҮТ-д тасарсан эд, эрхтэн залгах мэс ажилбар үнэгүй хийж байна

Eagle.mn


Манай улсад тасарсан эд эрхтний хэсгийг залгах мэс ажилбар төдийлөн хийдэггүй, хийсэн ч үр дүн муутай байжээ.

Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн ажилчдын чадавхижуулахаар гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмчийг Өвөр Монголын Үндэсний их сургуулийн харьяат эмнэлэгт мэргэжил дээшлүүлэн дагалдуулсан байна. 

Эмч нар Өвөр Монголын Ши Зуан эмчтэй хамтарч мэс засал хийж, харилцан туршлага солилцож байгаа бөгөөд уг хагалгаа нь БНХАУ-д ойролцоогоор 10-15 орчим сая төгрөгийн ханштай байдаг бол ГССҮТ-д ард иргэддээ үнэгүй хийж үйлчилж байна. 

Өвөр Монголын эмч 12 сарыг дуустал тус эмнэлэгт байх ба энэ хугацаандаа хагалгаа хийсэн өвчтөний биеийн байдал эдгэрэлтийг ажиглаж үр дүнг нь харах юм байна.

Тасарсан эрхтний хэсгийг 6-аас 8 цагийн дотор 2-оос 4 градусын мөстэй саванд хадгалан эмнэлэг дээр авчирсан тохиолдолд мэс ажилбар хийх боломжтой байдаг аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. tegeed odoohondoo tasarsan yum alga bolokhoor yahuu?yamar mus beldej bgad albaar taslaad ochiltoo bish teneg yum bichekhiin tgd odoo yah yum.

    0 0 Хариу бичих
  2. Sain baina Tegmeer Dee Huruugaa esgesen ch hil garch baij emchluuldeg yawdal udahgui togsgol bolno gedegt itgedeg

    2 0 Хариу бичих