ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ӨНӨӨДӨР: Арваннэгдүгээр сарын 24

Ш.Самбуу


“Хар Баасан гараг”

Америкт “Хар Баасан гараг” (Black Friday) гэгддэг өдрийг Талархлын баярын дараах Баасан гараг гэж үздэг ба Зул сарын баярыг хүртэл үргэлжилдэг томоохон худалдаа наймааны улирлын эхлэл юм.

Хуучин цагт худалдаа, наймаа эрхлэгчид жилийн ихэнх хугацаанд буюу нэгдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэл алдагдалтай ажиллаж байгаад зөвхөн Талархлын баяраас эхлээд Зул сарын баярыг дуустал хугацаанд жилийн гол ашиг орлогоо олдог байжээ.

Үүнийг нягтлан бодох бүртгэлдээ тэмдэглэхдээ алдагдалтай өдрүүдийн үр дүнгээ улаан бэхээр, ашигтай өдрүүдийнхийг хар бэхээр бичдэг байсан гэнэ. Тиймээс Талархлын баярын дараах Баасан гарагаас эхлэн бүртгэл нь хар бэхээр бичигддэг байсан тул “хар Баасан гараг” гэх болсон байна.

Өөр нэг хувилбараар бол энэ Баасан гарагт худалдаа наймаа нэмэгдэж, дэлгүүрүүдийн ачаалал нэмэгддэг байсан тул энэ үеэр ажиллаж байгаа дэлгүүрийн ажилчдад хүнд буюу хар өдөр болдог байсантай холбоотой гэнэ.

Найз нарын баяр

Найз нарын баяр буюу утгачлан орчуулбал, найз нараа байлдан дагуулж, хүмүүст нөлөө үзүүлэх өдрийг АНУ-д жил тутам «Хэрхэн найз нөхөдтэй болж, бусдад нөлөөгөө үзүүлэх вэ?» (How to Win Friends and Influence People) гэсэн номыг зохиогч Дейл Карнегийн (Dale Breckenridge Carnegie (анхлан  Carnagey), (1888-1955) төрсөн арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тэмдэглэдэг. Анх 1936 онд хэвлэгдсэн уг ном шууд л бестселлер болж байлаа.

Дейл Карнеги Миссури мужийн фермд төрсөн ба гэр бүл нь туйлын ядуу байсан ч Уорренсбургийн Багшийн сургуулийг дүүргэн муугүй боловсрол олж авсан байна. Ядуугийнхаа гацаанаас гарахын тулд тэрээр ямар нэгэн зүйлээр ялгарахыг хүсч байлаа. Оюутнуудын маргаанд илтгэгчийн авьаяс гарган байх үедээ тэрээр хүнтэй харьцах давуу талаа өөрөөсөө олж харсан байв. Түүнийгээ тэрээр номондоо бичжээ. Энэ өдөр Америкийн номын дэлгүүрүүдэд Карнегийн номыг харагдахуйц газар байрлуулж, тэр хирээрээ сайн гүйлгээтэй байдаг. Их сургуулиудад түүний тухай лекц яриа болно.

Хоёр дахь бүгд найрамдах улсын өдөр

Ардчилсан  Конго улсад дэслэгч генерал Жозеф-Дезире Мобуту цэргийн эргэлт гаргасан энэ өдрөөс Киншаса нийслэлтэй бие даасан улс үүсчээ. Дараа нь 1971 онд тэрээр улсаа Заир гэж өөртөө Мобуту Сесе Секо Куку Нгбенду Ва За Банга («өөрийн нугаршгүй хатан зоригоороо ялалтаас яланд хүрч, замдаа гал дөл үлдээсэн бүхнээс хүчирхэг дайчин эр») гэсэн нэрийг авсан байв. Тэр 1982 онд өөртөө маршал цол өгсөн байв. 1992 онд маршалыг буулгасан эргэлт гарсан ба тэрээр гадаадад дүрвэн гараад 1997 онд Рабат хотод нас баржээ.

Их жанжин Суворов төржээ

 Оросын цэргийн генералиссмус, ганц ч тулалдаандаа ялагдал хүлээж байгаагүй  алдарт  жанжин  Александр Васильевич Суворов 1729 оны энэ өдөр төржээ.

Их жанжны цуутай үгүүдээс: “Цэргийн албан хаагч нараас хэнтэй цуг байлдахыг нь заримдаа асуухад зүгээр байдаг”

 “Хурд хэрэгтэй харин яарах нь хор хөнөөлтэй”

“Дутуу огтлогдсон ой мод дахин ургадаг”

“Эсрэг талынхаа хийж чадахгүйг хий”

Анхны гинжит тракторыг туршив

Калифорни мужид Holt Manufacturing компанид бүтээсэн орчин үеийн гинжит тракторуудын эхлэл болох анхны машиныг 1924 оны энэ өдөр туршиж эхлэв. Харин анхны дугуйт тракторыг 1906 онд худалдсан түүхтэй.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)