Баривчлагдсан саудчууд улсад мөнгө төлж эхлэв

Ш.Самбуу


Саудын Арабт авлигын хэргээр баривчлагдсан хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө хэргээ зохицуулах үүднээс улсад мөнгө төлж эхэлсэн тухай эх сурвалж Bloomberg агентлагт ярьжээ.

Ritz-Carlton зочид буудалд  хоригдож байгаа бизнесменүүд өндөр тушаалтан байсан хүмүүс  хэргээ хаалгах талаар эрх баригчидтай  хэлэлцээр байгуулан хөрөнгөөсөө хуваалцаж байна гэж Bloomberg агентлагийн эх сурвалжууд хэлж байна. Тэдний хэлж байгаагаар Засгийн газрын хяналтад байгаа өөрсдийн данснаас тэд  улсад мөнгө шилжүүлэх болсон байна.

Баривчлагчдыг хорьж байгаа Ritz-Carlton буудлын үүдэнд. Фото: AFP/Getty Images

Саяхан  арав гаруй жононгууд, мөн л төдий тооны сайд нар, хуучин том тушаалтнууд болон бизнесменүүд тэдний тоонд  дэлхийн тэргүүн баяны нэг нөлөө бүхий жонон аль-Валид бин Талал баривчлагдсан ба тэдэнд авлигын хэрэг тулгаад байгаа юм.

Сар ч болоогүй байхад энэ хэргийн сэжигтнүүд хөрөнгөөсөө хуваалцаж эхэлсэн нь Саудын Араб авлигын мөрдөн байцаалтаа хурдан зохицуулах эрмэлзэлтэйг харуулж байна. Дээд элитийг цэвэрлэж эхэлсэн нь  тус вант улсад улс төрийн тодорхойгүй байдлыг үүсгэсэн юм. Гэтэл хаан ширээг залгамжлагч жонон Мухаммед бин Салман гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаа.

Эрх баригчдын үнэлгээгээр, хэргийн сэжигтнүүдээс 50-100 тэрбум долларын хэмжээний мөнгийг хэргийг нь хаахад татахаар тооцоолж байгаа гэнэ. Сэжигтнүүд  хөрөнгө хуваалцахыг зөвшөөрвөл  тэд уг хэргийг нарийвчлан  тооцоолон хаах гэрээг тусгай хороотой байгуулах ёстой ажээ. Эрх баригчдын тогтоож байгаа авлигын хэмжээний мөнгийг тэднээс улсад эргүүлэн авах бөгөөд харин  тэдний нийт хөрөнгөд халдахгүй гэж албан тушаалтан ярьсан байна.
Эх сурвалжийн хэлснээр саудчууд хөрөнгийн бүтцээ өөрчлж байгаа ба зарим тэрбумтан ба саятнууд урхинд орохгүйн тулд хөрш орнуудад байгаа хөрөнгөө худалдаад эхэлсэн гэнэ.

Хамгийн сүүлийн мэдээгээр баривчлагдсан хүмүүсийг  Америкийн хувийн тусгай албаны ажилтнуудаар харигслуулан тамлан байцааж байгаа гэнэ. Мөн хаан  ширээг залгамжлагч жонон Мухаммед бин Салман өөрөө чухал байцаалтуудад биечлэн оролцож байгаа ба одоогоор  тэднээс 180 орчим тэрбум доллар цуглуулсан гэж зарим эх сурвалж ярьж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)