МАН-ын шинэ гурвал

Eagle.mn


Улс төрд түүх давтагдах нь бий. М.Энхболд 2008 оны УИХ-ын сонгуулиас жил гаруйхны өмнө МАН-ын даргын албан тушаалаа Ерөнхий сайдын суудалтай хамт С.Баярт шилжүүлж өгч байлаа. МАН дахь шинэчлэлийн давалгаа гэгдсэн XXV Их хурлын үр дүнд тухайн үеийн МАХН сонгуулиар 45 суудал авч ялалт байгуулсан байдаг. Зөвхөн намын ялалтаар зогсохгүй С.Баярын тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийг урагшлуулах олон шийдвэр гаргасны үр дүнд Монгол Улсын эдийн засаг 2011 онд 17 хувиар өсч байсан түүхтэй юм.

Тэгвэл МАН-д дахин шинэчлэлийн давалгаа үүсч, үйл явцыг нь бид энэ өдрүүдэд харлаа. XXVIII Их хурлаар У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдож, Д.Амарбаясгалан ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдоод байна. Намын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчилж, МАН дүрэмдээ ч өөрчлөлт оруулан шинэчлэлийг дахин эхлүүлж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаас эхлэн У.Хүрэлсүх МАН-ын даргаар сонгогдох хүртэл энэ процессыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Сүүлийн үед өрнөсөн үйл явдал нь МАН доторхи шударга ёсны төлөөх ардын хувьсгал байлаа” гэж тодорхойлсон байна лээ.

МАН дахь энэхүү өөрчлөлт нь хувьсгал юм бол удирдагч нь тэгвэл хэн байсан бэ? У.Хүрэлсүх тэргүүн эгнээнд нь бичигдэх ч Д.Амарбаясгалан, Ц.Нямдорж нар бол шинэчлэлийн авторууд нь юм. Нэг ёсондоо МАН-ын удирдлагын шинэ гурвал гэсэн дүгнэлт ч энэ гуравт таарахаар байгаа билээ. 

МАН дахь энэхүү өөрчлөлт нь хувьсгал юм бол удирдагч нь тэгвэл хэн байсан бэ? У.Хүрэлсүх тэргүүн эгнээнд нь бичигдэх ч Д.Амарбаясгалан, Ц.Нямдорж нар бол шинэчлэлийн авторууд нь юм. Нэг ёсондоо МАН-ын удирдлагын шинэ гурвал гэсэн дүгнэлт ч энэ гуравт таарахаар байгаа билээ. Өнгөрсөн шөнө болсон МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдааны явцаас харсан ч Ц.Нямдорж Бага хурлыг даргалж, У.Хүрэлсүх Д.Амарбаясгаланг санал болгож, Бага хурлын гишүүдийн 74.5 хувийн саналаар Д.Амарбаясгалан МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдоод байна. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн даргалсан Бага хурлаас У.Хүрэлсүхийн санал болгосноор Д.Амарбаясгалан улиран сонгогдлоо.

Энэ нэгдэл, шинэчлэлийн давалгаа нь 2020 онд МАН-ыг дахин ялалтад хөтлөх, Монгол Улсын эдийн засгийг өөд татах үүд хаалга байна гэдэгт МАН-ын гишүүд итгэж байгаа аж. Учир нь, 2007 онд МАН яг ийм шинэчлэлийг хийсний үр дүнд Монгол Улсад 17 хувийн эдийн засгийн өсөлтийг авчирч байсан удаатай. Угаасаа намаа, засгаа бүтэн авсан У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Ц.Нямдорж нараас ийм л үр дүнг хүлээж байгаа нь ойлгомжтой. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (20)

  1. 100 jiliin oigoor n ardchilsan nam zasag bariad MAN bayaraa taaruuhan l temdegleh bhdaa

    0 0 Хариу бичих
  2. Мангийнхан 20 он хүртэл ард түмэн улс орноос илүү хувьсгалынхаа 100 жилийн ой дараагийн сонгуульд л маш их санаа зовоод байгаамдаа.

    0 0 Хариу бичих
  3. Намын доторх хуйвалдаан сандал ширээний төлөөх тэмцэл зг аа унгаасан зэргээ хувьсгал байсан юмаа гэж сайхан тайлбарлажээ. Энэ уих чинь сонгуулиар гарч ирсэн биз дээ

    0 0 Хариу бичих
  4. Нямдоржийнхон буюу увсынхан одоо Багабандийнхныг дийлэх хүчтэй болж чадсан юмуудаа. Сүүлийн үед их олон юм яриад явдаг болсон байна. Одоо МАН 2020 оны сонгуульд ялахын тулд баахан халамжийн бодлого явуулж эхлэх байлгүйдээ. Миний бодлоор бол халамжийн бодлого чинь хожим нь өр болдог учир түүнийхээ оронд урьд жилүүдэд зөвхөн өөрийнхөө намынхны тавьсан өрнүүдээс бололцооныхоо хирээр төлчихвөл улс эх орон болон ард олны амьдралд их тус болох байх. Та бүхэн ҮХ-ийн өөрчилөлт,Хармагтайн орд хоёрыг л үгээр орхихыг бодоорой.

    0 0 Хариу бичих
  5. Мангийн Мангарууд

    1 0 Хариу бичих
  6. Odoo nam utgaa aldsan 2020 ond ugaasa nam daruulsan butelgui zamaar orchloo shu, luivar bulxia. Nyamka 30 aad jil oligtoixon baix ni yasin genet uxaan orno gej yu l bol

    0 0 Хариу бичих
  7. Бүх зүйл буруу эргэсээн

    1 0 Хариу бичих
  8. Hundeldeg humuus mini namiin udirdlaga bolsond bayrtai baigaa shudarga humuus bolohoor amlaltaa biyluulj ard tumniihee itgel hundleliig urgelj hurteh b.haa amjilt husiye enhbold darga muu hun bishe

    0 0 Хариу бичих
  9. МАН оффшорчдийг ямар учиртай нуугаад байнаа

    0 0 Хариу бичих
  10. gehdee zorigiin hereg ilerch baij irged amar taivan baival tor amgalan gedeg ugiig nemerlay

    0 0 Хариу бичих
  11. АН Монголын тороор тоглож доройтуулдаг, МАН сэргээдэг, Харин МАН-ыг увайгуйчууд уруудуулж, М.Энхболд сэргээж, сэргээсэнг нь дулаггуйчууд дээрэмддэг жишиг тогтох янзтайдагаа?! Энх гурав бол гурвуулаа л тагнуулууд бололтой?!

    2 1 Хариу бичих
  12. Нямдорж тагнуул биш, дайснууд нь тагнуул болгож харуулж дарж авах гэж байна. Хулгайч нар хүртэл тагнуул гэдэг хөзөр ашиглах юм гэнэ ээ. Ард түмэн нүдтэй

    0 1 Хариу бичих
  13. menget zuneg odoo bolsoon.hyatadin tagnuul hun huuli zuin said baij boloh uu?

    0 0 Хариу бичих
  14. МАНгийн эд нар хуивалдаан хийж зодоон цохион болсон бантан хурлаа хувьсгал хийлээ гэнээ.

    0 0 Хариу бичих
  15. Бид чинь байр суурниасаа 180 градус эргэчихэв ээ дээ. Янз нь Өнөө давхар дээр хайчсан вэ !? хариуцлага нэхэх зарчин хаана явна вэ?! Өнөөдөр ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа штабыг ахлаж ороод өөрийн намаас нэр дэвшүүлсэн хүнээ өвдөг шороодуулчихад албан тушаалдаа дахин суулгаж байгааг юу гэж ойлгох болж байна. Хариуцлага тооцаж байна уу!? шагнаж байна уу?!Нямдорж та үүнийг хувьсгал гэж онолын хувьд томьёлж байгаа хэрэг үү

    0 0 Хариу бичих
  16. Нимка бол Эрдэнэт--Зоригийн хэрэг болон хятадын тагнуул гэсэн хар толботой түүндээ барьцаалагдсан хүн ш дээ. Хүрэлсүх, Амарбаясгалан 2 гэж яривал өөр. Энэ хоёрыг цэвэрхэн, Монголыг авилгаас салгана гэж итгэж найдаж болох уу? Монгол авилгаасаа салаагүй цагт хөгжинө гэж байхгүй. Гонжийнжоо ...

    0 0 Хариу бичих
  17. энэ зөнөг хөгшин биш сая хамгийн их боорлуулсан хүн нь автор ш дээ

    1 0 Хариу бичих
  18. MAH odoo ev eyiig hamgiin sainaara erhemleh heregtei, Hurelsuh ch tulhtai uls torch shuu

    0 0 Хариу бичих
  19. Ed nar shinechilne genuu bugd l hoochin uls turd bsan bizde

    0 0 Хариу бичих
  20. Bugded bajar hurgej, amjilt husie!

    0 0 Хариу бичих