Ээж болсны дараа л ОЙЛГОХ 6 зүйл

Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд тээж эхэлсэн тэр мөчөөс бие сэтгэлийн хувьд маш олон өөрчлөлттэй нүүр тулж, тааварлашгүй олон сорилтыг давах хэрэгтэй болдог.

Тэгвэл эмэгтэйчүүд ээж болсныхоо дараа л өөрийнхөө зарим зүйлийг шинээр нээж хардаг гэнэ.

Би “күүл” ээж

Таныг өмнө нь хэн ч “хүчтэй эмэгтэй” гэж ярьдаггүй байсан биз. Гэвч та хайртай үрээ есөн сар хэвлийдээ тээж, бүхэл бүтэн хүнийг бий болгосон. Төрөх үеийн өвдөлтийг хэлэх ч юм биш. Энэ бүхнийг давж гарсан эмэгтэй хүн бүхэн “күүл” биш гэж үү.

Бүхнийг нэг дор амжуулах чадвар

Ээжүүдийн хувьд хийж амжуулах ажил тоймгүй олон. Гэвч цаг хугацаа хязгаартай. Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс эхлээд гэрийн эзэгтэй, эхнэр, ажилтан гээд хүлээх үүрэг олон. Цагаа хэмнэх, хөдөлмөрөө хөнгөвчлөхийн тулд бүгдийг маш нарийн төлөвлөх чадварт ээжүүд суралцсан байдаг.

Бусдын сөрөг үзэл бодолд ач холбогдол өгдөггүй

Ганц бие байхдаа, дөнгөж хадамд гарсныхаа дараа хүн бүхэнд сайнаар хандаж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг байсан. Тэгвэл ээж болсны дараа бусдын санаа бодол танд чухал байхаа больсныг анзаарсан уу. Учир нь ихэнх эмэгтэйчүүд эх хүн болсныхоо дараа амьдралын үнэ цэнийн талаар дахин тунгааж, өөртөө итгэлтэй болсон байдаг. Тэдний хувьд үр хүүхэд нь эрүүл энх өсөн торнихоос илүү чухал зүйл гэж үгүй.

Хэн нэгнээс тусламж авах нь ичмээр зүйл биш

Хүүхэд төрүүлсний дараа зарим талаар өөртөө гутрах үе гардаг. “Гэрийн авгай” болж, гэр бүл, найз нөхдөөсөө үргэлж тусламж авч байгаадаа санаа зовох нь бий. Гэвч энэ бүхэнд санаа зовох хэрэггүй. Шинэхэн ээж бусдаас тусламж авах нь хэвийн л зүйл. Хэн нэгнээс дэмжлэг хүсэх нь ичмээр зүйл биш гэдгийг удахгүй ойлгох болно.

Унтаж амрах цаг хэмжээ хязгаартай

“Зуу зуун шөнө нойроо хугасласан эхийн ач” гэх найргийн мөрүүд зүгээр ч нэг гараагүй юм шүү. Дөнгөж төрсөн хүүхдээ шөнөд хэдэн удаа хуурайлж, хэдэн удаа хөхүүлдэг, хэдэн шөнө нойргүй хоносоныг зөвхөн ээжүүд л мэднэ.

Дэргэд нь байсан ч хүүхдээ санах мэдрэмж

Жаран жавганцын ажил хийдэг дэггүй жаалууд бүтэн өдрийн турш хэрэг тарьж, таныг цухалдуулна. Гэвч хүүхдүүд унтаж, цэцэрлэгтээ явж гэр нам жим болонгуут тэднийг санаж, хоосон хөндий болсон мэт мэдрэмж бүх ээжүүдэд төрдөг биз ээ.

Танд лавлах асуулт байвал энд дарна уу


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)