Том Круз: Хүүхэд байхдаа Адольф Гитлерийг хөнөөхийг хүсдэг байлаа

Жүжигчин Том Круз, найруулагч Брайан Сингер нарын нэгэн яриаг хүргэж байна. Дэлхийн II дайны үед Германы хэсэг өндөр тушаалын офицерууд нийлж, Адольф Гитлерийн амь насанд халдах бүтэлгүй оролдлого хийж байсан билээ. Энэ түүхээс сэдэвлэн бүтээсэн "Valkyrie" киног Брайан Сингер найруулж, Том Круз гол дүрийг нь бүтээж байсан юм. Тэд бол "X-Men" цувралд гайхалтай гар нийлж ажилладаг хамтрагчид гэдгийг үзэгчид юу эс андах вэ. Тэдний хамтын бүтээл одоогоос арван жилийн өмнө буюу 2008 оны арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баяраар нээлтээ хийсэн юм байна. Тиймээс яриа энэ сэдвийг тойрч өрнөжээ. Хэдийгээр жижигхэн ярилцлага ч гэсэн Том Круз багадаа Гитлерийг хөнөөхийг хүсдэг байсан, Брайан Сингер найруулагчаар ажилласан эхний бүтээлээ дурсаад амжжээ.

-Энэ киног гарахаас нь өмнө л хэвлэлүүд шүүмжлэлээр булах шиг болсон. Германчуудын зүгээс таагүй хандлага гаргасан, нээлтээ хийх өдөр нь олон удаа өөрчлөгдсөн нь энэ бүхэнд нөлөөлсөн нь тодорхой. Гэхдээ эцсийн эцэст сайн мэдээ дуулдлаа, жинхэнэ тэмцэл өрнөсөн триллер кино хийгдэж дууссан?

Т.К-Бид киногоо хийж байхдаа л өөрсдөөрөө бахархаж байсан. Сайн кино болохыг нь мэдэж байсан юм. Бусад нь бол хамаагүй, цаг зуурын л үзэгдэл...

Б.С-Өөрсдөө үзээгүй байж л “Хүмүүс таагүй хандаж байна” гэж ярьцгааж байсан. Ээж минь хүртэл гар утас руу залгаж “Чи гэр рүүгээ буцаж явна уу” гэж асууж билээ. “Үгүй ээ, яах гэж ээж ээ” гэхэд “Германчууд дургүй байгаа юм биш үү. Зураг авалтыг наана чинь хийлгэхгүй гэж сонслоо” гэсэн. Би “Ээж ээ, тэнд чинь 100 сая герман байгаа шүү дээ” гэж хариулсан.

Т.К-Тэдний зарим нь кино бүтээхэд тусласан хандивлагчид байсан юм. /Германы Холбооны киноны сан уг бүтээлийн санхүүжилтэд 4.8 евро хандивласан/.

 -Брайан Сингер бол еврей хүн, тиймээс А.Гитлерийг хөнөөх хүслийг нь ойлгож байна. Харин Том, та ямар учраас энэ саналыг хүлээж авсан юм бэ?

 Т.К-Хүүхэд байхдаа би А.Гитлерийг хөнөөхийг үргэлж хүсдэг байлаа /инээв/. Шашин, өөр бусад зүйлээс ч болсон юм биш. Зүгээр л хийсэн хэргээс нь болоод үзэн яддаг байсан юм. Бид багадаа байлдаж тоглодог байлаа. Хэрвээ та тэр үед очиж чаддагсан бол кинон дээр гардаг бүтэлгүй оролдлогыг амьдрал дээр хэрхэн төгс гүйцэтгэж байсныг минь олж харах байсан.

Б.С-Би бас Гитлерийг хөнөөхийг байнга хүсдэг байсан. Тийм ч болохоор энэ киног хийсэн.

Т.К-Үнэн гэж үү?

Б.С-Би еврей хүн. Энэ киног хийхэд гарал угсаа маань бас тус болж байсан. Гэхдээ үндэстнийхээ өмнөөс энэ хүнийг муугаар харуулах хүслийг бодитоор төрүүлээгүй юм шүү. Жинхэнэ түүх, бодит байдал л ямар байсныг би гаргахыг хичээсэн.

Т.К-Би бол энэ бүхэн болоод өнгөрсөнд л баяртай байдаг. Бүх юм болдгоороо болоод өнөөдөр бид сайн сайхан байна. Бодит байдлыг гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Бүх юм яаж болсон тэр чигээрээ байгаа.

-Хэрвээ та жинхэнээсээ тэр үед амьдарч байсан бол А.Гитлерийг хөнөөх оролдлого хийх байсан уу?

Т.К-Энэ асуултыг та тавих ёсгүй байсан юм. Учир нь, үүнийг зүгээр нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хийчихгүй. Би энд “Тийм” гэж хариулж болох ч үнэндээ яах байсныг минь хэн ч мэдэж чадахгүй шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. сайхан кино шүү

    0 0 Хариу бичих