Ард нийтийн санал асуулгын хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Ард нийтийн санал асуулга явуулах нэрээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүдээ бөөндөж, ард түмнийг хуурах гэж байна гэх шүүмжлэлийг хэлсэн. Харин хууль санаачлагч Н.Батбаяр гишүүн “Ард нийтийн санал асуулгын тухай хуулиа өөрчлөх, ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл тусдаа хоёра суудал. Эхлээд хуулиа өөрчлөх шаардлагатай байгаа. Дараа нь ард нийтийн санал асуулга явуулахдаа ямар асуудлаар, хэрхэн томъёолох вэ гэдгээ УИХ тусдаа ярих боломжтой” гэсэн. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд “Арваннэгдүгээр сарын 26-нд Ард нийтийн санал асуулга явуулах нь гэж хардаад байх юм. Угаасаа амьжихгүй гэдэг нь тодорхой болсон шүү дээ” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Энэ хуулийнхаа аль нэг хавсралтад ч юм уу, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийнхөө талаар тусгаж болохгүй юу” гэв. Ш.Түвдэндорж гишүүн “Ард нийтийн биш зүгээр иргэдийн санал асуулга гэх маягаар нэрийг өөрчлөх боломжтой юу” хэмээн тодруулсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ард нийтийн гэдэг нь өөрөө иргэдийн,  олон нийтийн гэсэн үгийг төлөөлж байгаа учраас өөрчлөх шаардлагагүй гэж харж байна. Хэлэлцүүлгийн явцад ийм санал гараагүй” гэсэн юм.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа дэмжсэн гурав, дэмжээгүй гурван гишүүн тус тус үг хэлсэн. Дараа нь санал хураалт явуулахад 27 гишүүн дэмжиж, 22 гишүүн эсэргүүцсэнээр олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ