2018-2020 онд 100 цагаач хүлээж авахыг дэмжсэнгүй

Eagle.mn


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газараас өргөн барьсан Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэж санал хураалт явууллаа. Санал хураалт оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж горимын санал гаргаж дахин санал хураалт явуулж өгөхийг хүссэн юм. Тэрээр "Гишүүдийн ирцийг бүрдүүлж байж дахин санал хураалт явуулъя. УИХ-ын дарга ирцээ бүрдүүлэхгүйгээр санал хураалт явуулсан нь буруу" гэв. УИХ-ын дарга "Санал хураалт явуулах гэж байгааг урьдчилан сануулсан. Санал хураалт явуулах үед танхимд 26 гишүүн байсан. Үүний дөрөв нь Засгийн газрын гишүүн байлаа. Бүх зүйл дээр УИХ-ыг буруутгаж болохгүй" гээд дахин санал хураалт явуулсан ч мөн дэмжигдсэнгүй. Ингэснээр УИХ Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн Засгийн газарт буцаалаа.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. ЗА ЯАХАВДЭЭ БОЛЖ. ДЭЭЭ. ХАРИН ХУЛГАЙЧУУДАА БИТГИЙ ГАДАГШАА АЛДЧИХААСАЙ. ТЭР ХУЛГАЙЧУУДДАА ХУУЛЬ. БАТЛААД АЛЬ.

    0 0 Хариу бичих
  2. жил 2-4 хүн хүсэлт гаргадаг гэсэн тайлбар хийж харагдсан Тэгэхэд яагаад энэ тоог 100 болгох гээд байгааг ойлгохгүй байгаам

    0 0 Хариу бичих
  3. Өөрсдийн 3.0 сая хүнээ олигтойхон тэжээж чадахгүй байж үхсний чинь цагаач

    1 0 Хариу бичих
  4. Цөөхөн монгол үндэстнээ хамгаалсан байна гээд талархая. Их хурал даа..

    1 0 Хариу бичих
  5. Эрсдэлтэйг нь мэдсээр байж дүрвэгчидийг олон мянгаар нь авсаар байдаг барууны орнуудаар бахархаж бн. Бэртэгчин монгол хувиа хичээгээд хэр хол явах бол, их сонин бн. Наанаа омог бардам байвч үнэндээ хятадын эдийн засгийн бүрэн боол нь болж байгаа, охид хүүхнүүдээ ч өөрсдөө олигтой аваад явж чадахгүй, гадаадынханд хэрэглүүлээд дуусч байгаа биз дээ

    1 0 Хариу бичих
  6. Бүү дэмж

    0 1 Хариу бичих