Олимпийн хотхоноос 160 км зайд газар хөдөлжээ

Х.Батсайхан


Өвлийн олимп явагдаж буй Пёнчан хотоос холгүй 4.6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Олимпийн бүх оролцогчдын гар утсанд энэ талаар мессеж илгээж мэдээлсэн гэнэ. Мессеж нь солонгос хэл дээр байсан учир олон хүн анзааралгүй өнгөрчээ.

Олимп зохион байгуулах хорооны гишүүн Сон Баик Югаас энэ талаар тодруулахад “Тийм явдал болсон нь үнэн. Энэ асуудлыг өнөө өглөөний шуурхайгаар авч хэлэлцсэн. Спортын барилга байгууламжууд газар хөдлөлийн идэвхитэй бүсэд байрлах учир эрсдлийг тооцож, 7 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар барьсан” гэсэн хариултыг өгчээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)