“Ан 148” онгоцны ослын шалтгааныг тогтоох ажиллагаа явагдаж байна

Х.Батсайхан


ОХУ-ын иргэний агаарын тээврийн “Ан 148” онгоц өчигдөр Москва орчмын Ременскийн дүүрэгт сүйрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Онгоц Домодедово нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа унасан юм. ОХУ-ын Онцгой байдлын алба онгоцны осолтой хологдуулан явуулсан аврах ажиллагаа дууссаныг өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ. Осол гарах үед онгоцонд сууж явсан 71 зорчигч бүгд амь үрэгдсэнийг Онцгой байдлын албаны дарга Владимир Пучков сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

 Аврах ажиллагааг ийнхүү дуусгасан ч үндсэн эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа аж.  

Зорчигчдын дунд насанд хүрээгүй гурав, гадаадын гурван иргэн байсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Гадаад иргэдийн иргэний харкяалал тодорхой болсон бөгөөд Казахстан, Азербайжан, Швейцарийн иргэд байжээ. 

Ослын шалтгааныг тогтоох ажиллагаа явагдаж байгаа бөгөөд “Нислэгийн аюулгүй байдлын дүрмийг биелүүлээгүйгээс бол хоёроос дээш хүний амь хохирсон” гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Танайх үг үсгийн алдаагаа хянаж байж гаргаж байгаа ч....

    0 0 Хариу бичих
    • Та өөрөө зөв бич л дээ.

      0 0