Темза мөрнөөс Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олджээ

А.Анар-Эрдэнэ


Их Британийн Темза мөрнөөс дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг олдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллэв. Тус мөрний ойролцоо “London City Airport” байрладаг бөгөөд тус нисэхийн удирдлагууд тэсрэх бөмбөгнийаюулгүй байдлын үүднээс үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоож, зарим нислэгээ цуцалжээ.

Аврах алба нисэх буудлыг орон нутгийн цагаар 22.00 цагийн орчимд (хоёрдугаар сарын 11-ний өдрийн) хааж, зорчигчид, ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Түүнчлэн “London City Airport” нисэх буудал руу түр хугацаанд зорчихгүй байхыг анхааруулжээ.  

Дайны үеэр дэлбэрэх ёстой байсан ч дэлбэрээгүй уг бөмбөгийг холдуулж, аюулгүй болгохын тулд мэргэжилтнүүд тусгай төхөөрөмж ашигласан байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)